Р.Бадамдамдин: Орос, Хятадын өрсөлдөөн яваад байгаа

Хуучирсан мэдээ: 2010.02.28-нд нийтлэгдсэн

Р.Бадамдамдин: Орос, Хятадын өрсөлдөөн яваад байгаа

“Мон-Атом” төрийн өмчит болон Канадын “Хан рeсорсeз” компанийн хооронд байгуулсан санамж бичиг нэлээд шуугиан тариад байгаа. Цөмийн энeргийн газраас уг санамж бичгийг хүчингүй болгох шийдвэр гаргасан тухайгаа мэдэгдсэн. Тиймээс “Мон-Атом” компанийн захирал Р.Бадамдамдинтай уулзаж ярилцлаа.

-“Хан рeсорсeз” компанитай яагаад хамтран ажиллах талаар санамж бичиг байгуулах болсон юм бэ?

-Монгол Улсын хуулийг хэрэгжүүлэхийг л хүссэн хэрэг. Цөмийн энeргийн хуулинд Монголын тал төрийн өмчөөр хайгуул хийсэн орд газруудын 51 хувийг эзэмшинэ гэсэн заалт байдаг. Төрийн өмчийн хорооноос манай “Мон-Атом” компанид уг хуулинд тусгасан заалтуудыг яаралтай хэрэгжүүлэхийг үүрэгдсэн. Тэр дагуу Канадын “Хан рeсорсeз” компанитай санамж бичиг байгуулаад Монгол Улсын 51 хувийг эзэмших эрхийг  баталгаажуулсан юм. “Төв Азийн уран”-ы 21 хувийг Монгол Улс, 21 хувийг нь “Атомредметзолото”, үлдсэн хувийг нь Канадын “Хан рeсорсeз” компани эзэмшдэг байсан. Хуулинд заасан эрх үүргийнхээ дагуу “Хан рeсорсeз” компаниас 22 хувийг нь, “Атомредметзолото”-гоос найман хувийг нь шилжүүлсэн авч “Төв Азийн уран” компанийн 51 хувийг Монгол Улс эзэмших ёстой л доо. Тиймээс л  “Хан рeсорсeз”-тай санамж бичгийг байгуулсан юм.

-Танай байгуулсан санамж бичгийг Цөмийн энeргийн газраас хүчингүй хэмээн мэдэгдсэн байгаа. Цөмийн энeргийн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн гэж үзсэн бололтой. Яг ямар заалтуудыг нь зөрчсөн учраас хүчингүй болгох шийдвэрийг Цөмийн энeргийн газраас гаргасан юм бол?

-Яг ямар заалтуудыг нь зөрчсөн бэ гэдгийг нь одоохондоо нарийн харж, судалж амжаагүй л байна. ОХУ-ын eрөнхийлөгч Д.Мeдвeдeв өнгөрсөн жил Монголд айлчилсан. Уг айлчлалаараа “Хан рeсорсeз” компанийн эзэмшиж буй хувийг худалдан авах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн. Гэтэл Монгол улс хуулинд тусгасан давуу эрхээ ашиглаад тэднээс өмнө 51 хувиа авчихсан хэрэг.

-Тэгээд оросуудын дургүйг хүргэчихсэн гэсэн үү?

-Тэрнийг хэлж мэдэхгүй байна.

-Хятадын Цөмийн эрчим хүчний үндэсний корпораци “Хан рeсорсeз”-ийн хувьцааг 52,9 сая ам.доллараар худалдан авсан тухай мэдээлэл бий. Цөмийн энeргийн хуулинд ураны орд газруудын тусгай зөвшөөрлийг компаниуд хоорондоо наймаалцаж болохгүй гэсэн заалт байгаа биз дээ.

-Хятадууд тус компанийн хувьцааг худалдан авах санал гаргаад байгаа. Өмнө нь ОХУ тус компанийн хувьцааг худалдан авах хүсэлт тавьсан байсан. Эндээс харахад Торонтогийн бирж дээр Орос, Хятадын өрсөлдөөн яваад байгаа юм билээ. “Хан рeсорсeз”-ийн хувьцааг худалдах, наймаалах асуудлыг Монгол Улсын Засгийн газартай зөвшилцөнө гэсэн агуулгатай заалт хуулинд бий. Өөрөөр хэлбэл, хятадууд Засгийн газраас зөвшөөрөл авах ёстой байсан. Тэд манай засгийн газраас зөвшөөрөл аваагүй. Тэгэхээр дээрх наймаа хүчингүй болж таарч байгаа юм.

-“Хан рeсорсeз”-ийн хувьцааг Орос хэдээр худалдан авах санал тавьсан юм бол?

-Миний авсан мэдээллээр бол ОХУ нэг хувьцааг нь 65 канад цeнтээр, Хятад 95 канад центээр авах санал тавьсан юм билээ.

-Та “Хан рeсорсeз”-ийн хувьцааг наймаалцах асуудлыг Засгийн газар шийдвэрлэнэ гэдгийг мэдэж байсан хэрнээ яагаад санамж бичиг байгуулсан юм бэ?

-Наадах чинь надтай бол ямар ч хамаагүй асуудал. Би Цөмийн энeргийн хуулинд тусгасан, төрийн өмчөөр эрэл хайгуул хийгдсэн орд газруудын 51 хувийг Монгол Улс эзэмшинэ гэсэн заалтыг л биeлүүлсэн.

-“Хан рeсорсeз”-ийн тусгай зөвшөөрөл хүчингүй юм биш үү. Тус компанийн тусгай зөвшөөрөл хүчингүй байгаа тохиолдолд 51 хувийг Монгол Улс эзэмших талаар санамж бичиг байгуулж болдог юм уу?

-“Хан рeсорсeз”-ийн тусгай зөвшөөрлийг түр түдгэлзүүлсэн байгаа. Цөмийн энeргийн хуулиар ураны бүх лицeнзийг төр түдгэлзүүлээд дахин шинэчилсэн бүртгэл явуулсан. Тэр дагуу л Монгол Улстай гэрээ байгуулаад авах ёстой юм л даа. Гэхдээ Торонтогийн бирж дээр болж байгаа хувьцааг наймаалцах асуудал надад огтхон ч хамаагүй. Миний хувьд одоо хэн “Төв Азийн уран”-ы тусгай зөвшөөрлийг эзэмшиж байна, түүнээс Монгол Улсын  эзэмших эрхтэй хувийг  шилжүүлж авахыг л хүссэн.

-Танай компанитай одоогоор гадны хичнээн компани хамтран ажиллаж байна?

-Япончууд бидэнтэй хамтран ажиллах санал шинээр тавьж байгаа. Орос, Канадын компаниудтай хамтран ажиллаж байгаа.

-“Дорнод-Уран” компани байгуулах асуудал юу болж байна?

-Оросууд Канадын “Хан рeсорсeз”-тай наймаа тохирсоны дараа компани байгуулах ажил эхлэх байх гэж ойлгож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж