Хувьчлах эсэхийг маргааш шийднэ

Хуучирсан мэдээ: 2015.03.15-нд нийтлэгдсэн

Хувьчлах эсэхийг маргааш шийднэ

Нийслэлийн иргэдийн хурлын төлөөлөгчдийн маргааш/03.16/ хуралдах ээлжит хуралдаанаар нийслэлийн 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай, нийслэлийн өмчөөс нэмэлтээр хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалтыг батлах тухай зэрэг асуудлуудыг хэлэлцэн батлах юм. Эдгээр асуудлуудын дотор “Гэрлэх ёслолын ордон”, “Ионсей найрамдал” эмнэлэг, “Усан спорт сургалтын төв” зэрэг 19 газрыг нийслэлийн өмчөөс хасч хувьчлах эсэх асуудал олны анхаарлын төвд байгаа юм.

Мөн хуралдаанаар газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай эцэслэх гэнэ.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж