Хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг зөвлөж байна

Хуучирсан мэдээ: 2015.03.15-нд нийтлэгдсэн

Хөдөлгөөнд болгоомжтой оролцохыг зөвлөж байна

Төвийн нутгуудаар энэ сарын 14-нээс эхлэн орсон цас хайлж, замын зорчих хэсэг мөстөж, хальтаргаа үүсчээ. Ялангуяа Дархан, Эрдэнэт чиглэлийн автозам нилэнхүйдээ мөстсөн учраас жолоочдыг хөдөлгөөнд оролцохдоо анхаарал болгоомжтой байхыг Замын цагдаагийн газраас анхааруулж байна.

Учир нь Дархан, Эрдэнэт чиглэлийн орон нутгийн замд жолоочид хурд хэтрүүлэн давхиснаас замын осол, зөрчил үүсэх эрсдэл өндөр байгаа гэнэ. Түүнчлэн нийслэлд ч гулгаа ихсээд байна. Тиймээс хөдөлгөөнд болгоомжтой оролцоорой.

Д.ЖАРГАЛ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж