Улаанбаатарт 1 хэм хүйтэн байна

Хуучирсан мэдээ: 2015.03.15-нд нийтлэгдсэн

Улаанбаатарт 1 хэм хүйтэн байна

Нутгийн баруун хагаст үүлшинэ, бусад хэсгээр солигдмол үүлтэй. Баруун болон төвийн нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс болон говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын сав газраар 6-11 градус, Хүрэн балчир, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар 3-8 градус хүйтэн, Говийн бүс нутгаар 3-8 градус дулаан, бусад нутгаар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 ìåòð. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 0 градус орчим байна.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө зарим газраар, өдөртөө нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр, нутгийн өмнөд хэсгээр секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын саваар øºíºäºº 22-27 градус, ºäºðòºº 5-10 ãðàäóñ, Алтайн өвөр говиор øºíºäºº 6-11 градус хүйтэн, өäºðòºº 3-8 градус дулаан, бусад нутгаар øºíºäºº 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн хойд хэсгээр бага зэргийн цас орж, явган шуурга шуурна. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Дархадын хотгороор 22-27 градус, өдөртөө 5-10 градус, Эгь-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Òóóë, Тэрэлж голóóäын сав газраар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Шөнөдөө зарим газраар цас орно. Өдөртөө цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Хэрлэн, Онон, Халх голын сав газраар 11-16 градус, бусад нутгаар 6-11 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүл багасна. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 11-13 градус хүйтэн, өдөртөө 1-3 градус дулаан байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Дундговийн нутгаар 10-15 градус, бусад нутгаар 7-12 хүйтэн, өдөртөө бүх нутгаар 2-7 градус дулаан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж