Хуучирсан мэдээ: 2015.03.14-нд нийтлэгдсэн

“Цагны элс дуусчээ”

-Терри Пратчеттийн номнуудын оновчтой үгнүүдийн цуглуулга-

“Орчин үеийн хамгийн хурц мэргэн зохиолч” гэж шүүмжлэгчид, уншигчдын тогтмол үнэлж ирсэн хүн 67 насандаа 2015 оны гуравдугаар сарын 12-нд таалал төгслөө. Пратчетт гэртээ, гэр бүлийнхнээрээ хүрээлүүлэн байж, эхнэр, охиныхоо дэргэд мөнх бусыг үзүүлэв. Сүүлийн жилүүдэд тэрбээр Альцгеймерийн өвчний ховор хэлбэрээр өвчилсөн байсан ч үргэлжлүүлэн ажилласаар байлаа. Тэрээр номоо туслахдаа хэлэн бичүүлж, эсвэл хэл яриаг таних хөтөлбөрийг ашиглаж ирсэн юм.

Бусад зөгнөлт зохиолчдын адил тэрбээр олон номыг бичжээ. Жишээлбэл түүний “Хавтгай ертөнц”  цуврал нь 40 роман, таван өгүүлэл, дөрвөн газрын зураг, атлас, 10 лавлах, хоолны жорын номноос бүрддэг. Энэ цуврал нь 50 сая хувиар худалдаалагджээ. Британийн  эзэнт улсын Рыцарийн одонгоор тэр шагнагдсан байв.  Пратчетт 2009 онд сайн дураараа ертөнцийг орхих хүсэлтээ гаргасан байв. “Намайг түлхэхээс өмнө харайж чадна” гэсэн найдлагатайгаар л амьдарч байна даа гэж тэрбээр ярьсан байлаа. Гэхдээ өөрийн төлөвлөснийг тэрээр биелүүлж чадаагүй байна.

Түүний зөгнөлт ертөнцийн нэг баатар нь амьдралын хэмжилтийн цагны элсийг дуусахаар сүнсийг нь аваад явдаг Үхэл байдаг юм. Түүний цагны элс дуусчээ.

-Бид маш хүчтэй ид шидийн индексийн бүсэд ороод иржээ гээд

-Хэзээ нэгэн цагт энд маш хүчтэй ид шидийн талбай үүссэн хэмээн тэр тайлбарлав. -Яг тийм шүү хөө хэмээн хажуугаар нь өнгөрч явсан бут хариуллаа.

"Ид шидийн өнгө» номны хавтас

Чимэг зургийг: Marc Simonetti

 

– Энэ ойд идчихээр юм байна гэж чи бодож байна уу? – За, тийм ээ, бид л байна даа гэж шидтэн гашуунаар өгүүлэв.

"Галзуу од» номын хавтас

Чимэг зургийг: Marc Simonetti

 

– Цаг хугацаа л зохицуулагддагт учир начир байна хэмээн Морын гайхсан асуултад Үхэл хариулав. – Үнэн хэрэгтээ тэр нь чухал биш л дээ. Би ямагт л түүнийг чухал гэдэг. Өөрсдөө бодож олсон болохоор хүмүүс  түүнийг тэгж их чухалчилдаг  юм гэж Үхэл үргэлжлүүлэн хэллээ.

"Үхлийн шавь Мор» номын хавтас

Чимэг зургийг: Marc Simonetti

 

– Ёс зүйг чи мэдэхгүй гэдгийг би ойлгоно. Гэхдээ намайг сэр гэж заавал нэрлэх албагүй. Надад хандахдаа зүгээр л өвдөг сөхөрч духаа газар газарт хүргэж болох юм.

"Пирамидууд» номын хавтас

Чимэг зургийг: Marc Simonetti

 

Миний үндсэн зарчим ийм: хэрэв харанхуй шоронг байгуулана гэвэл өөрөө ганц нэг шөнийг тэнд өнгөрөөх хүсэлтэй байх ёстой.

"Харуул аа! Харуул аа!»

Чимэг зургийг: Marc Simonetti

 

-Заавал, намайг өшиглөх албагүй! гэж эзнийгээ холдсоны дараа Эрих амандаа үглэв. -Чиний түмэн зөв. Тэр нь миний хувиас сайн дурын  хэрэг байлаа гэе л дээ.

"Эрик» номын хавтас

Чимэг зургийг: Marc Simonetti

 

Хүмүүс амьдрал байгаа байгаа зүгт Үхэл морио залав. Чи хүмүүс хэрэгтэй гэдгээ мэдрэх ямар таатай юм бэ.

"Үйлийн лайтай хөгжим»

Чимэг зургийг: Marc Simonetti

 

-Хатагтай Ягг гуай, би таны биеийг хүсч байна. -Одоохондоо би түүнийг өөрөө ашиглаж байна даа.

"Ноёд, хатагтай нар аа» номын хавтас

Чимэг зургийг: Marc Simonetti

 

-Биднийг алдаггүй нь биднийг хүчтэй болгоно. Биднийг алдаг нь биднийг үхдэл болгодог!

"Carpe Jugulum. Багалзуурдаад ав» номын хавтас

Чимэг зургийг: Marc Simonetti

 

Тэмээний хүзүүний оронд түүний нүднээ хаагдах төдий болсон бүсгүйн бөгс харагдлаа. “За ер нь, миний хэрэг явдал засрах талдаа орлоо” гэж Виктор бодов. -Юу боллоо гэж, хүйтэн цэвдэгээр Жинжер асуугаад -Би тэмээн дээр хэвтэж байгаа хэрэг үү? -Естой ойлгохгүй л байна. Чамд өөр санаа оноо байсан хэрэг үү?

"Хөдөлгөөнт зургууд»

Чимэг зургийг: Marc Simonetti

 

-Тэр сайн дурын хүн болохоор шийдлээ гэж үү? -Одоохондоо үгүй дээ, гэхдээ бид түүнд итгэж байна.

"Сүүлчийн тив» номын хавтас

Чимэг зургийг: Marc Simonetti

 

Он жилүүд өнгөрч, бүх асуултдаа, “Яагаад” гэдэгт хүргэх энгийн хариултуудыг чи мэдэж авна.

"Цаг хугацааны хулгайч» номын хавтас

Чимэг зургийг: Marc Simonetti

 

…үхэл ч байгаа, татвар ч байгаа харин татвар нь бүхнээс дор. Учир нь үхэл нэг удаа ирнэ, татвар нь жил бүр зочилно.

"Баргар тариачин» номын хавтас

Чимэг зургийг: Marc Simonetti

 

Чиний өөрийн чинь санаа бодлууд чиний эсрэг нэгдэх нь ёстой аймаар.

"Тэнгэр дүүрсэн бүрх малгай» номын хавтас

Чимэг зургийг: Marc Simonetti

 

-Үргэлж, цаг үргэлж цэвэр дотуур хувцас өмсөж бай. Учир нь догшин морь хэзээ чамайг гишгээд хаячихийг урьдчилан хэлэх аргагүй. Хүмүүс чиний амьгүй цогцосыг өргөхдөө хиртэй дотуур хувцасыг чинь харвал ичиж үхнэ биз дээ.

"Шулам эмс гадаадад»

Чимэг зургийг: Marc Simonetti

 

 

Терри Пратчетт

Фото: David Sandison / The Independent / REX / Fotodom

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж