Олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогт өнөө өглөө 06.00 цагийн үед АНУ-д мэргэжлийн боксын эхний тулаанаа хийлээ.
Н.Төгсцогт Америкт мэргэжлийн боксын Жо Гуссен хэмээх багшийн удирдлага дор хагас жил орчим бэлтгэлээ базаасны эцэст эхний тулаанаа хийлээ. Түүний эхний учраа нь Америкийн 30 настай боксчин Габриель Брэкстон байлаа. Брэкстон нь мэргэжлийн боксын 10 тулаанд орсоноос 2-т нь ялалт байгуулж, 8-д нь ялагдсан үзүүлэлттэй тамирчин юм.
Тоглолтын нэгдүгээр раунд эхэлсэн үеэс манай гавьяат тамирчин маань илт давуу тоглолт үзүүлж өрсөлдөгчөө нэгдүгээр үе дуусахад 47 секунд дутуу байхад хүнд цохилтоор яллаа.
Post by Score студи.
Бичлэгийг ЭНД дарж үзнэ үү.
Т.АНУ