Ассанжаас байцаалт авах хүсэлт тавьжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

Ассанжаас байцаалт авах хүсэлт тавьжээ

Жулиан Ассанж

 

Шведийн прокурорууд “WikiLeaks” сайтыг үндэслэгч Жулиан Ассанжаас байцаалт, ДНК-ийн шинжилгээ авах зөвшөөрлийг өөрөөс нь хүсчээ.

 

Шведэд хоёр эмэгтэйг хүчирхийлсэн хэрэгт сэжиглэгдсэн Жулиан Ассанж Английн Лондон хотноо Эквадорын элчин сайдын яаманд бүгснээс хойш бараг гурван жил болж байна. Иймд Шведийн хууль хяналтынхан Жулиан Ассанжийн хэрэгт байцаалт авахын тулд өөрсдөө Эквадорын элчин сайдын яамд явж орохоос өөр сонголтгүй болсон аж.

 

Жулиан Ассанж 2012 оны зургадугаар сараас хойш Лондон хотноо Эквадор улсын элчин сайдын яаманд орогнож байгаа юм. Тэрбээр Эквадорын элчин сайдын яамнаас гадагш ганц л алхвал Английн цагдаа нарт баригдаж, цааш Шведэд шилжүүлэгдэх юм. Улмаар Шведээс АНУ-д хүлээлгэн өгснөөр “Wikileaks” сайтаараа дамжуулан Пентагон, АНУ-ын Төрийн департментийн нууц материалуудыг олон нийтэд цацсан хэрэгт ял сонсох магадлалтай билээ.

 

Б.АНХТУЯА

Эх сурвалж: Reuters

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж