Марш тактикийн тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

Марш тактикийн тэмцээн боллоо

Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 94 жилийн ойг тохиолдуулан Орхон аймгийн засаг даргын нэрэмжит Марш тактикийн тэмцээн 15 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Энэхүү тэмцээнд аймагт үйл ажиллагаа явуулж байгаа үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий Цагдаагийн газар, ОБГ, Зэвсэгт хүчний 186, 110-р анги , ШШГА зэрэг байгууллагуудын 13 тасгаас 130 гаруй албан хаагчид оролцсон юм. Тэмцээн холын, ойрын зайнд гранат шидэлт, гийр өргөлт, жагсаалын үзлэг, 10 км марш үйлдэж замдаа тусгайлсан даалгавруудыг гүйцэтгэж хурд хүч , авхаалж самбаа, тэсвэр хатуужлаа сорин оролцсон юм.
 
Марш тактикийн тэмцээн нь алба хаагчдаас цэргийн бэлтгэл бэлэн байдал, бие бялдар, сэтгэл зүйн өв тэгш хүмүүжил, аливаа саад бэрхшээлийг даван туулах чадварыг олгож өгдгөөрөө ач холбогдолтой тэмцээн гэдгийг онцолж байна Марш тактикийн тэмцээний нийлбэр дүнгээр тэргүүн байранд дэслэгч н.Батбаяр захирагчтай зэвсэгт хүчний 186-р ангийн гэрээт цэргийн тасаг, 2-р байранд ахлагч н.Мөнгөншагай захирагчтай зэвсэгт хүчний 186-р ангийн ахлагч нарын тасаг, 3-р байр ахлах ахлагч Мөнх-Эрдэнэ захирагчтай цагдаагийн газрын 1-р тасаг тус тус шалгарлаа.
 
 

Эх сурвалж: http://erdenetinfo.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж