“Хөтөлийн цемент шохой” ХК-ийн ажилтай танилцлаа

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

“Хөтөлийн цемент шохой” ХК-ийн ажилтай танилцлаа

-Манай сурвалжлагч Сэлэнгэ аймагт ажиллаж байна-

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат өнөөдөр Сэлэнгэ аймгийн Сайхан сумын нутагт ажиллаж байна. Тэрбээр дөнгөж сая “Хөтөлийн цемент шохой” ХК-ийн үйлдвэрийн нөхцөл байдалтай танилцаж, ажилчидтай уулзлаа. Үйлдвэрийн ажилчид “Өнгөрсөн жил ашиглалтад оруулсан Хуурай аргаар цемент үйлдвэрлэх технологийг нэвтрүүлснээр нэг жилийн хугацаанд зардлаа 34 хувиар бууруулж чадсан. Үүнийг дагаад нэг тонн цементийн үнэ 175 мянга байсан бол 145 мянган төгрөг болж буурсан” гэдгийг онцолж байлаа.

Түүнчлэн Шохойн үйлдвэрийг шинэчлэх, шохойн үнэ нэмэх шаардлага бий болж байгаа, цахилгааны үнэд анхаарал хандуулах боломж бий эсэх асуудал, саналыг үйлдвэрийн удирдлагуудын зүгээс Аж үйлдвэрийн сайдад хандан тавьж байв.

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Хөтөлийн цемент шохой” үйлдвэртэй танилцсаныхаа дараагаар Дархан-Уул аймгийг зорино.

Г.НЭРГҮЙ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж