Эболагаар үрэгдэгсдийн тоо 10 мянгаас давлаа

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

Эболагаар үрэгдэгсдийн тоо 10 мянгаас давлаа

Фото: Cellou Binani / AFP

 

Баруун Африкт 2014 онд дэгдсэн Эбола гэх цусан хижгийн улмаас амиа алдагсдын тоо 10 мянгаас давсан тухай Reuters агентлаг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдэгдлээс иш татан пүрэв гаригт мэдээлжээ.

 

Хамгийн олон буюу 4162 үхлийн тохиолдол Либерид бүртгэгдсэн байна.   Сьерра-Леонед 3655, Гвинейд 2187 хүн тус тус нас баржээ. Малид 6, Нигерид 8,  АНУ-д 1 хүн нас барсан нь хамгийн бага нас баралттай орнуудаар бүртгэгдсэн байна.

 

Ийнхүү, гуравдугаар сарын 12-ны байдлаар халдварт өвчний цартахлын улмаас нас барагсдын тоо 10019 болжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж