&#34Урлагтай яриа&#34 төслийн зурвас

Хуучирсан мэдээ: 2015.03.13-нд нийтлэгдсэн

&#34Урлагтай яриа&#34 төслийн зурвас

Монголын Урлагийн Зөвлөл санаачлан “Ньюс" агентлаг, “Өнөөдөр" сонин, “Гэрэг" сэтгүүл, “Боловсрол" телевизтэй хамтран урлагаар дамжуулж нийгэмд тулгамдаж буй олон талт асуудлын талаарх мэдлэг, мэдээллийг олон нийтэд хүргэх, олон нийтийн гоо зүй, урлагийн боловсролыг дээшлүүлэх, соёл урлагийн салбарын хүн ба нийгмийн хөгжилд оруулах хувь нэмрийг дээшлүүлэх зорилго бүхий “Урлагтай яриа" медиа төслийг эхлүүлж байна.

“Урлагтай яриа" медиа төсөл нь нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, цуврал уулзалт гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэнэ. Нийтлэлийн хэсэгт урлаг ба сэтгүүл зүйн салбарт өөрийн гэсэн тод тамгатай зохиолч яруу найрагч Г.Аюурзана, Г.Мэнд-Ооёо, “Гоодаль" сэтгүүлээр олонд танигдсан А.Амармэнд, Ц.Амгалан, соёл урлагийн мэдээлэл, нийтлэлээр нь “Өнөөдөр", “Өдрийн шуудан" сонины уншигчид андахгүй Ж.Солонго, Н.Сарангэрэл Р.Оюунжаргал, “Гэрэг" сэтгүүлийн Ж.Тэгшжаргал, нийтлэлч, найруулагч Д.Төрмөнх болон залуу сэтгүүлч Г. Дэлгэрмаа нарын үзэл бодол болон МУЗ-ийн соёл урлагийн талаарх итгэл үнэмшил та бүхэнд цувралаар хүрнэ.

“Урлагтай яриа" медиа төсөл нь нийтлэл, телевизийн нэвтрүүлэг, цуврал уулзалт гэсэн гурван үндсэн хэсгээс бүрдэнэ.

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын өдөр холдоогүй байгаа энэ мөчид “Урлагтай яриа" цувралын анхны нийтлэлээр бид урлаг, эмэгтэй хүн ба нийгэм гэсэн гурамсан асуудал хөндсөн сэдвийг сонгож, асуулт хийсгэж, яриа өрнүүлэхийг хүслээ.

Энэ ялдамд бидний саналыг дэмжин хамтран ажиллаж буй “Өнөөдөр" сонин, “Ньюс" агентлаг, “Гэрэг" сэтгүүл, “Боловсрол" телевизийн хамт олонд талархал илэрхийлье. Хэрэв танд урлаг ба нийгмийн тухай асуулт, хэлэх үг байвал бидэнтэй нэгдээрэй.

Цаашид урлаг тойрсон өөр өөр сэдэв хөндөх нийтлэл маань эрхэм Танд мэхийн барих уртай бөгөөд урлагтай гэнэтийн бэлэг байх болов уу гэж найдаж байна.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж