Өчигдөр буюу 03 дугаар сарын 12-ны өдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 0.4 сая ам.долларыг 1988.91-1989.0 төгрөгийн ханшаар худалдан авах, 2.0 сая ам.долларыг 1990.0 төгрөгийн ханшаар худалдах санал, мөн 4.0 сая юанийг 317.73-317.82 төгрөгийн ханшаар худалдан авах санал тус тус ирүүлсэн бөгөөд Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй болно.
2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 5.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцлийн, 35.0 сая ам.доллар худалдах ам.долларын своп хэлцлийн санал ирүүлж, Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлэв.
Валютын дуудлага худалдааны тухайд:
Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.
Гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 0.4 сая ам.долларыг 1988.91-1989.0 төгрөгийн ханшаар худалдан авах санал ирүүлжээ.
Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.
Монголбанк нь валютын дотоодын захад оролцогчдод аливаа мэдээллийг нээлттэй хүргэхийг дэмжиж ажилладаг бөгөөд энэхүү мэдээллийн эцсийн зорилго нь валютын захын тогтвортой байдал, төгрөгийн ханшийн огцом хэлбэлзлийг үүсгэхгүй байхад чиглэгддэг.
Эх сурвалж: www.mongolbank.mn