Заавал үзэх ёстой, агуу эмэгтэйчүүдийн тухай зургаан шилдэг киног болон гол дүр бүтээсэн жүжигчин бүсгүйчүүдийг танилцуулж байна.
“ДИАНА”
Наоми Уоттс
/2013 он/
Олон түмний шүтээн болсон, бүсгүйчүүдийн хамгийн их үлгэрлэн, хайрладаг Диана гүнжийн дүрийг бүтээх чамгүй хүнд үүргийг Наоми Уоттс үүрсэн юм. Гүнжийн давтагдашгүй төрхийг гаргах тал дээр жинхэнэ мэргэжлийн хүмүүс болох стилист Анна Харми, гоо сайханч Мэри Гринвелл нар ажиллажээ. Нүднийхээ тэнгэрийн цэнхэр өнгийг тодруулахын тулд цэнхэр өнгөөр тойруулан будахыг Диана гүнжид гоо сайханч Мэри Мери анх зөвлөж байжээ. Дианагийн нүүр будалт байгалиас заяагдсан гоо үзэсгэлэнгээ үргэлж тодотгохын сацуу ердийн бөгөөд дэгжин харагддаг байсны нууцыг эл кинонд тодорхой харуулсан байдаг.
Наоми Уотсс
“Walt Disney”-н үдэшлэг дээр(2013.11.02)
Жүжигчин бүсгүйн будаггүй зургийг хараад киноны нүүр хувиргагч, стилистүүдийн ур чадварыг бишрэхгүй байхын аргагүй. Алдарт Диана гүнжийн дүрийг бүтээсэн Наоми амьдрал дээр “энгийн бүсгүй” байхыг илүүд үздэг нэгэн ажээ.
“ШАНЕЛЬ ХҮРТЛЭХ КОКО”
Одри Тоту
/2009 он/
Коко Шанель өмнө нь сувдан зүүлт, ув улаанаар уруулаа будсан ганган хатагтайгаар төсөөлөгдөхөөргүй бүсгүй байжээ. Залуу насандаа тэр сахилгагүй хөвгүүдийг санагдуулам төрхтэй байсан ч өөрийн стиль, имижиэ олж, тодорхойлж чадсанаар домог мэт амьдарчээ.
Одри Тоту “H&M” брэндийн ёслол дээр (2013.10.24)
Одри Тоту амьдрал дээр дэгжин бөгөөд өөрийнхөөрөө, ёстой л жинхэнэ франц эмэгтэй шиг байж чаддаг. Жүжигчин бүсгүй богино үс засалтыг олон жил сонгож байгаа бөгөөд загварын чиг хандлага түүнийг зовоодоггүй гэнэ.
“МОНАКОГИЙН ГҮНЖ”
Николь Кидман
/2014 он/
Хамгийн дэгжин эмэгтэй гэгдэх Монакогийн гүнжийн дүрд продюсерүүд нь үргэлж намбатай, цэгц байж байж чаддаг Николь Кидманыг урьсан юм. Грейс Келлийн дүрд түүнээс илүү тохирох жүжигчнийг олох шаггүй ээдрээтэй зүйл байв.
Николь Кидман Каннын кино наадмын нээлт дээр (2013.3.15)
Николь гүнзгий ухаадастай,биеэ барьсан даашинзаар гоёх дуртай. Тэр нүүрний будаг, гоо засалд ач холбогдол өгдөггүй бөгөөд өөрийнхөөрөө байгаа энэ төрх нь хориод насны бүсгүйчүүдийн анхаарлыг эрхгүй татдаг ажээ.
“ЯГААН ӨНГӨН ДЭХ АМЬДРАЛ”
/Марион Котийяр
/2007 он/
Марион Котийяр “Марракешийн кино наадам” дээр (2013.11.30)
Нүүр хувиргагчид Эдит Пиафын төрхийг бүтээхийн тулд Марианы хүзүү, нүүрэнд цав цагаан энгэсэг тавьж, час улаан будгаар уруулыг нь буджээ. Агуу шансонье эмэгтэйн дүрийг бүтээхийн тулд тэр бүгдийг тэвчихээс өөр яах билээ!
Жүжигчин бүсгүй амьдрал дээр аль болох будаггүйгээр, энгийн үс засалттай, ердийнхөөрөө байхыг илүүд үздэг байна.
“ТӨМӨР ХАТАГТАЙ”
Мэрил Стрип
/2011 он/
Алдартай үсний стиль, анар жимсний өнгөтэй уруулын будаг сэлт нь “Төмөр хатагтай” Маргерет Тэтчерийн төрхийг бүтээхэд нүүр хувиргагчдад тус болжээ. Жүжигчин Мэрил Стрип хатуу зан авир, өөртөө итгэх итгэл эмэгтэй хүний сэтгэл татах увидасыг мартуулах ёсгүй гэдгийг энэ дүрээр чадварлаг илэрхийлж чадсан.
Мэрил Стрип “Obie” шагнал гардуулах ёслол дээр (2013.05.20)
Мэрил Стрип заримдаа хурц тод нүүр будалтыг сонгодог. Эсрэгээрээ заримдаа огт будаггүйгээр шахам олны өмнө гарч чаддаг эмэгтэй. Түүний өвөрмөц стилийн нүдний шил, тод өнгийн уруулын будаг зэрэг нь ямар ч нүүр засал, гоо сайхны будалтаас дутахгүйгээр өөрийг нь чимдэг билээ.
“МЭРИЛИНТЭЙ ХАМТ 7 ӨДӨР 7 ШӨНӨ”
Мишель Уильямс /2011 он/
Мэрилин Монрогийн дүрийг бүтээхийн тулд Мишель багагүй хэмжээнд жингээ нэмжээ. Махлаг эмэгтэйн дүрд бодитоор хувирсан Мишель энэ дүрд тоглосноороо “Оскар”-ын эзэн болсон юм.
Мишель Уильямс Нью-Йоркт болсон оройн зоогийн үеэр (2011.01.11)
Богино үс, ногоон нүд, бамбагар уруул зэрэг нь Мишель Уильямсийн гол онцлог. Жүжигчин бүсгүй nude стилийн нүүр засалтыг сонгодог бөгөөд ямар ч баярын арга хэмжээн дээр байгаа төрхөө хадгалж чаддаг.
Бэлтгэсэн: Ш.МЯГМАРСАМБУУ
Эх сурвалж: "NEWS WEEK" сонин