ХБНГУ-ын Берлин хотын “Зураг” галерейд энэ сарын 28-нд зураач Б.Баярт-Од, Э.Отгонбаяр, Д.Дорждэрэм нарын “Зураас” үзэсгэлэн нээлтээ хийлээ. “Зураг” галерей нь 2010 онд Германы нийслэл Берлин хотод 2010 онд байгуулагдсан, Монголын урлагийн түүхэнд хамгийн анхны удаа, Монгол хүн хилийн чанадад үүдээ нээсэн хувийн, байнгын үйл ажиллагаатай галерей юм. Тус галерейгаас зохион байгуулж буй “Монгол аян”-ы хүрээнд гурван уран бүтээлч баримал, инстоляци минитур, монгол зургийн төрлөөр бүтээсэн бүтээлүүдээ дэлгэн харуулжээ. Энэхүү үзэсгэлэн ирэх сарын 28 хүртэл үргэлжлэх ажээ.
А.Зул