Үнэн төрхөөрөө зургаан настнууд

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

Үнэн төрхөөрөө зургаан настнууд

Говь-Алтай аймагт ажиллаж байгаа БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр өглөө тус аймгийн  сургууль, цэцэрлэгүүдэд ажиллаа.

"Авьяас хөтөлбөр"-ийн хүрээнд тус аймагт хүүхдийг хөгжүүлэх талд багш нар хичээл зүтгэл, сэтгэл гаргаж ажиллаж  байна гэх өндөр үнэлгээг авчээ.

Тодруулбал багш нар 6-н настануудыг  сурган хүмүүжүүлэхдээ өөрсдийнх нь юунд сонирхолтой байна түүгээр нь хөгжүүлэх талд хичээнгүйлэн ажиллажээ.  

Л.Гантөмөр сайд ажлын хэсгийнхэнтэй Говь-Алтай аймгийн 1-р сургуулийн 6-н настануудын бүлгээр ортол Та нарын хэн нь сайд юм бэ? гэсэн асуултаар буюу үнэн төрхөөрөө тэднийг угтжээ.

Тэр ч бүү хэл бяцхан сурагчид "Би танд юм хэлэх гэсэн юм. Та барималын шавраар юм хийснийг минь үзээч. Та охинтой юу? Тэгвэл энэ барималын шавраар хийсэн сарнай цэцгийг охиндоо авч очиод өгөөрэй" гэх мэтчилэн үнэн төрхөөрөө сайдтай харилцан ярилцсан байна. 

Тус сургуулийн багш сурган хүмүүжүүлэгчид хүүхэд бүрийг хөгжүүлэх "Авьяас хөтөлбөр"-ийг амжилттай хэрэгжүүлж буйн илрэл нь хүүхдүүдийг багаас нь өөрийнх нь хүсэл сонирхолд тулгуурлан хөгжүүлсэн нь сайдад ихэд таалагджээ.

Тийм ч учраас салбарын сайд 6-н настануудын бүлгийн багшийг "Энэ хүүхдүүдийг  яг энэ төрхөөр нь 5-р анги хүртэл нь явуулаарай" хэмээн захиж, тэр багшийг ихэд үнэлсэн байна.

Б.СОНОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж