Ц.Намсрайжавын нэрэмжит Улсын филармонийн симфони оркестр “Цэвэр тунгалаг-ногоон Улаанбаатарын төлөөх дуудлага” нэртэй дан хөгжмийн тоглолтыг толилуулах гэж байна. Тус тоглолтыг Дэлхийн банкны дэмжлэгээр “Mongolian music production” зохион байгуулж байгаа юм. Эл тоглолтыг дохихоор Дэлхийн банкны урилгаар испани гаралтай норвеги удирдаач Терье Миккелсон өчигдөр Монголд иржээ. Ирэх сарын 24, 25-нд болох тоглолтын бэлтгэл шахуу хугацаагаар үргэлжилж байгаа бөгөөд бэлтгэлийн удирдаачаар Улсын филармонийн ерөнхий уирдаач Н.Бүтэнбаяр хамтран ажиллаж байгаа ажээ.
А.Зул