Шийдлийн Засгийн газрын бүтцийн өөрчлөлтөөр Соёл, спорт, аялал жуучлалын яамыг татан буулгаж, Эрүүл мэндийн яам, Боловсролын яамтай нэгтгэсэн. Татан буулгасан яамны барилгыг буюус Засгийн газрын Х байр буюу Соёл, спорт аялал жуулчлалын яамны байрыг дуудлагаар худалдахаар болсон байна. Тодруулбал, дээр барилгыг дуудлагаар худалдахаар болсон бөгөөд дуудлага худалдааг 5,9 тэрбум төгрөгөөс эхлүүлэхээр болсон талаар Төрийн өмчийн хорооноос мэдээлэв. Дээрх барилгыг зарсан мөнгийг Эх, хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгын ажилд зарцуулах аж.
М.ЯЛАЛТ