Зарим лидерүүд Ялалтын баярт оролцохгүй гэжээ

Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

Зарим лидерүүд Ялалтын баярт оролцохгүй гэжээ

ИТАР-ТАСС/ Марина Лысцева

 

Барууны зарим орнуудын лидерүүд ялалтын ойд хүрэлцэн ирэхгүй гэсэн нь баярын утга учир, цар хүрээнд нөлөөлөхгүй хэмээн Оросын ерөнхийлөгчийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдэгджээ.

 

Германы канцлер Ангела Меркель Ялалтын парадад оролцохгүй гэж татгалзсан талаар тэр тайлбар хийхдээ “Үүнд хамаатай хүн бүрийг урьсан. Урилгыг хүлээн авах эсэх нь тэдний хэрэг” хэмээн тэр хэлжээ.

 

Меркель Москвад тавдугаар сарын 10-нд ирнэ

 

Германы Засгийн газрын төлөөлөгч Меркелийг тавдугаар сарын 9-нд болох баярын арга хэмжээнд оролцохгүй гэж мэдээлсэн байна.

 

"Канцлер Оросын ерөнхийлөгч Владимир Путинд хариу санал тавин тавдугаар сарын 10-нд Москвад хүрэлцэн очиж, нэр нь үл мэдэгдэх цэргийн дурсгалын цогцолборт цэцэг өргөнө гэсэн юм. Ерөнхийлөгч Путин тэр саналыг хүлээн авсан” хэмээн Германы төлөөлөгч хэлжээ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж