Дуучин С.Жавхлан “Төр буруутай юу, түмэн олон буруутай юу” гэсэн "төр түмний" гэсэн тодотголтой халз мэтгэлцээн явуулна хэмээн өчигдөр Үндэсний олон нийтийн телевизийн байранд очиж, сүрийг бадраав.
Селфи. МҮОНТВ.
С.Жавхлан их зайтай эр юм аа. Тэр Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, УИХ-ын бүх гишүүнийг халз мэтгэлцээнд урьж, түүндээ цаг гаргаж өгөхийг МҮОНТВ-ээс нэхжээ. За яахав, Олон нийтийн телевиз “Хамаг Монгол” төслийн удирдагч С.Жавхлан, “ДМ нэгдэл”-ийн тэргүүн Т.Даш, “Гал үндэстэн” холбооны УЗ-ийн гишүүн Ц.Энхбаяр нарын хүссэн цагийг гарган өгч, оролцогч талуудыг тэнцвэртэй ирүүлэх үүргийг нь албан бичгээр сануулсан байна. С.Жавхлангийн санаачилсан шууд нэвтрүүлэг мэтгэлцээний хэлбэрээр явагдах учраас МҮОНТВ ийм хариу өгөх нь зөв. Мэтгэлцээн гэдэг бол оролцогч талууд аль аль нь оролцож байж өрнөх ярилцлагын хэлбэр тул МҮОНТВ С.Жавхлан нарт гаргаж өгсөн эфирийн цагаа өчигдөр цуцлахад ч буруу байхгүй. Тэгээд ч олон нийтийн телевизийн энэ эфир бол С.Жавхлан нарын “Байдлыг хурцатгана шүү” хэмээн бодлоготой, бодлогогүйгээр зандалчлал хийдэг тасалгаа биш ээ. С.Жавхлан нарын санаачилсан мэтгэлцээн “Ирвэл гоё, ирэхгүй бол бүр гоё” гэдэг сценаритай байсан мэт. Ямар ч боломжгүй энэ мэт хүсэлт тавьж, дуулиан тарьж явах шаардлага хэнд байна вэ?
С.Жавхлан нарын санаачилсан мэтгэлцээн “Ирвэл гоё, ирэхгүй бол бүр гоё” гэдэг сценаритай байсан мэт. Ямар ч боломжгүй энэ мэт хүсэлт тавьж, дуулиан тарьж явах шаардлага хэнд байна вэ?
Чуулганы хуралдаан завсарласан яг энэ өдрүүдэд их хурлын гишүүд бараг бүгдээрээ хууль сурталчлах, иргэд сонгогчидтойгоо уулзах ажлаар орон нутагт голдуу ажиллаж байгаа. Тэд төрийн ажлыг орхиод, С.Жавхлангийн далласан газарт гүйж ирнэ гэдэг мэдээж боломжгүй сонголт. Төрийн гурван өндөрлөгийг иргэний хөдөлгөөн нэрийн дор, иргэдийн эрх чөлөө хүсэлт гэгчээр түрэмгийлэн, ярилцлага-мэтгэлцээнд дуудаж болоод байдаг юм бол энэ улсад эмх замбараа, төрт ёс гэж байгаа гэдэгт эргэлзэж байна. Хүн бүр миний эрх гээд телевиз дээр очиж суучихаад Ерөнхийлөгчийгөө дуудаад байвал юу болохов.
С.Жавхлан нарын санаачилсан мэтгэлцээн “Ирвэл гоё, ирэхгүй бол бүр гоё” гэдэг сценаритай байсан мэт. Ямар ч боломжгүй энэ мэт хүсэлт тавьж, дуулиан тарьж явах шаардлага хэнд байна вэ?
Улсынхаа төлөө сэтгэлээ чилээж явдаг бол улсаа хөгжүүлэх санал санаачилга байгаа бол уур бухимдал төрж яваа бол түүнийгээ хэлэх, илэрхийлэх, асуудлыг шийдэхэд өөрөө гар бие оролцох олон сонголт бий.
Ер нь сүүлийн үед эдийн засаг, улс төрийн тогтворгүй байдлыг далимдуулан, нийгмийн шинжтэй асуудал бүрийг сошиал ертөнцөөр хүчийг нь авахуулж ирээд, бүхнийг төрийн буруу мэт дайрч давшлах байдал даамжирчээ. Энэ чиглэлд бүр гаршсан, тодорхой сценартай хүмүүс ч бэлтгэгдэх болсон мэт. Хэн дуртай нь компьютерийн дэлгэц, фэйсбүүк, твийтерийн араас төрийн тэргүүнээ ярилцлага, уулзалтад урьж, гэрт нь ирээд хоол хий гэж шаардах нь холгүй болж. Хэн дуртай нь “Босъё, тэмцье, байдлыг хурцатгана шүү“ гэж сошиал орчинд гал өрдөх болсон байна. Бид ухвар мөчиддөө ийм байдалд хүрч байна уу. Мөнгө хөрөнгө тараагаад байна уу, эсвэл гадныхны гар хөл болж, хоорондоо талцана уу… Энэ л биш шүү. Монголын нийгмийг хүндээр өвчлүүлээд байгаа энэ өвчнийг улсаараа нийлж үтэр түргэн анагаахгүй бол эдгэхэд улам хэцүүдэх шинжтэй.
МҮОНРТ-ийн дарга Ц.Оюундарийн тайлбар:
Жавхлан тэргүүтэй 3-н хүнээс тодорхой 3-н албан тушаалтны нэр заасан, УИХ-ын бүх гишүүдийг оролцуулсан мэтгэлцээн зохион байгуулна, цаг гаргаж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн. Түүнийх нь дагуу би мэтгэлцээнд бол цаг олгосоон. Гэхдээ мэтгэлцээн гэдэг бол оролцогч талууд аль аль нь ирсэн тохиолдолд л мэтгэлцээн болдог. Ийм ч учраас "…оролцогч талууд бүгд ирэхгүй бол нэг талыг баримталсан нэвтрүүлэг гаргах боломжгүй тул олгосон цагаа цуцална" гэдгээ албан бичгээр хоёргүй утгаар тов тодорхой хэлсэн. Дараах линкээс Жавхлан тэргүүтэн ямар бичиг ирүүлсэн, түүнд нь миний зүгээс ямар хариулт өгснийг үзээд эргэцүүлж бодно биз ээ.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийн фэйсбүүкт байршуулсан бичлэг
С.Жавхлан нарын МҮОНТВ-д хандсан албан бичиг
МҮОНТВ-ээс С.Жавхлан нарт илгээсэн хариу албан бичиг
Б.БАЯСАХ