Хуучирсан мэдээ: 2015.03.12-нд нийтлэгдсэн

&#34Челси&#34 хасагдлаа

Аваргуудын лигийн шөвгийн 16-гийн хариу тоглолт энэ долоо хоногоос эхэлсэн. Өнгөрсөн шөнө хоёр тоглолт болж, шөвгийн наймын гурав, дөрөв дэх багууд тодорлоо.

Английн алдарт “Челси” талбай дээрээ Францын “ПСЖ” клубийг хүлээн авч шийдвэрлэх тоглолтоо хийсэн. Энэхүү тоглолт 2:2-оор тэнцээгээр өндөрлөсөн. Хоёр тоглолтын онооны харьцаа 3:3 болж, “Челси” талбай дээрээ олон гоол алдсан үзүүлэлтээр цааш өрсөлдөх боломжгүй боллоо. Ийнхүү Францын “ПСЖ” шөвгийн наймд шалгарч байна.

Мөн Германы "Байерн Мюнхэн" талбай дээрээ Украины "Шахтёр" клубыг 7:0-оор бут ниргэж, дараагийн шатанд шалгарлаа.

Одоогоор Испаний “Реал Мадрид”, Португалийн “Порту”, Францын “ПСЖ”, Германы "Байерн Мюнхэн" клубүүд шөвгийн наймд шалгараад байна. 

Үлдсэн дөрвөн тоглолт гуравдугаар сарын 17-18-ны өдрүүдэд болно.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж