“Сайхныг тань харангуутаа дурласан юм, Сэтгэлийг тань танингуутаа итгэсэн юм” гэж дуулан хослон дуулаачдын дурлалын эхлэлийг тавьсан С.Эрдэнэцэцэг, У.Далантай нар 20 гаруй жилийн дараа эргэн хамтран уран бүтээлээ туурвиж эхэлжээ. Тэд 19 жилийн өмнө буюу 1996 онд дуулж байсан “Сэтгэлийн булаг” дуугаа сэргээн дуулсан бөгөөд цаашид уран бүтээлээ хамтран туурвихаа мэдэгджээ.
Нэг үе хайрлан дурлалцаж, хамтран амьдарч байсан хоёр дуучин маань ийнхүү хамтрач эхэлснийг тэдний хайр дурлал дахин сэргэсэнтэй холбоотой гэлцэх хүмүүс цөөнгүй байна.
Д.ЖАРГАЛ