Сүхбаатар аймгийн BBS TV- ийн мэдээллийг хүргэж байна. 2015.03.12
BBS TV
– Монгол цэргийн өдөр зэвсэгт хүчний түүхт 94 жилийн ой удахгүй тохионо. Баруун-Урт цэргийн хүрээний тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын дунд марш тактикийн тэмцээнийг зохион байгуулна. Өнөөдрийн байдлаар 7 хүчний байгууллага тэмцээнд оролцох мэдүүлгээ цэргийн штаб-д ирүүлжээ. Марш тактикийн тэмцээн энэ сарын 16-нд болно.
– "Жаахан шарга" театрын уран бүтээлчид энэ жилийн Гэгээн муза наадамд хоёр жүжгээ сойж байгаа. Наадмын эхний шалгаруулалтыг шүүхээр УДЭТ-ын төлөөлөл, театр судлаачид аймагт ирж ажилласан. Сүхбаатар аймгийн урлагийн салбар, уран бүтээлчдэд онц дүн тавьсан байна.
– Баруун-Урт сумын 1-р бүрэн дунд сургуулийн түүхт 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. Ойн арга хэмжээтэй холбоотой олон төрлийн ажлыг сургуулийн удирдлагууд зохион байгуулан ажиллаж байна. 1-9-р ангийн сурагчдын дунд хөдөлгөөнт гимнастикийн тэмцээнийг зохион байгуулж шалгаруулалтаа өнөөдөр хийлээ.
– 2014 онд аймгийн хэмжээнд 583 жолооч согтууруулах ундаа хэрэгглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцжээ. 2013 онд 541 жолооч байсан бол өнгөрсөн онд 41 хүнээр өссөн үзүүлэлттэй байгаа юм. Эрхийн үнэмлэхгүй үедээ согтууруулах ундаа хэрэгслэж замын хөдөлгөөнд оролцсон жолоочийг 7-30 хоног баривчлах хуулийн заалт байдаг. Өнгөрсөн онд 183 жолооч хуулийн зөрчлөөр баривчлагджээ.
BBS TV