
Египет ба Газын зурвасын хил дөрвөн жилийн турш хаалттай байсан. Египетийн эрх баригчид палестинчуудын хоорондын зөрчлийг арилгахын тулд ийм арга хэмжээ авсан гэнэ. Олон жил сөргөлдсөн ФАТХ, ХАМАС хоёр энэ жилийн дөрөвдүгээр сард Египетийн зуучлалаар эвлэрсэн юм. Хил хаалттай байх үеэр палестинчууд Египетээс газар доогуур ухсан хонгилоор хоол хүнс, зэр зэвсгээ зөөдөг байлаа.
Ш.Мягмар