Хүүхэлдэйн киноноос гаргаж ирсэн мэт өвөрмөц загвартай "Cartoon bag" дэлхий дахины хүмүүсийн сонирхлыг ихээр татаж байна. "Cartoon bag"-ийг Тайвань улсад төв нь байдаг Jump From Paper брэндээс бүтээсэн байна. Энэ цүнх нь хүүхдийн тоглоом мэт харагдаж байгаа боловч цүнхний үнэ 89-149 ам.долларын үнэтэй байна.
"Хувцас загварт онцгой анхаардаг хүмүүст өөрийн хувийн онцлогийг харуулж өгөх үүднээс энэхүү цүнхийг хийсэн" гэж цүнхийг үйлдвэрлэсэн компани тайлбарласан юм. "Cartoon bag" цүнхийг Ази болон Европоос худалдан авах боломжтой.
Б.БИЛГЭЭ