ОХУ-ын Ерөнхийлөгчийн урилгаар хойд хөршид айлчлахаар Улаанбаатар хотоос өнөө өглөө мордсон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлал эхэлсэн байна. Тодруулж хэлбэл, Москвагийн цагаар 12.30-д Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Итар тасс” мэдээллийн агентлагт зочилжээ. Үүний дараа Москвагийн их сургуульд зочлох юм. Айлчлалын төлөвлөгөөнд тусгаснаар дээрх арга хэмжээний дараа ОХУ-ын Тээврийн сайд И.Е.Левитин Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхана. Айлчлалын өнөөдрийн арга хэмжээний төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Орос, Монголын бизнес эрхлэгчдийн форумд оролцсоноор өндөрлөх ажээ.
Г.Дарь