“Baidu&#34 автомашин үйлдвэрлэнэ

Хуучирсан мэдээ: 2015.03.11-нд нийтлэгдсэн

“Baidu&#34 автомашин үйлдвэрлэнэ

Хятадын хамгийн том хайлтын системийг эзэмшигч “Baidu" компани “Google" болон “Apple" компанийн жишгээр жолооны хүрдгүй автомашин танилцуулж магадгүй байна.

“Baidu"-ийн гүйцэтгэх захирал Робин Ли ухаалаг автомашин үйлдвэрлэхээр судалж байгаа төдийгүй энэ онд багтаан танилцуулна гэж мэдэгджээ. Энэ зах зээлийг сонирхож буй тус улсын бусад компаниас дурдвал “Leshi Internet Information & Technology"- ийг нэрлэж болно. Тус компанийн хувьд ухаалаг автомашинд зориулсан төхөөрөмж зохион бүтээнэ гэдгээ илэрхийлсэн. Үүнтэй зэрэгцэн Хятадын аж үйлдвэр, мэдээлэл технологийн сайд Мяо Вэй автомашины зах зээлд шинээр хөл тавьж буй компаниудыг дэмжинэ гэж мэдэгдлээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж