Шарапова Sugarpova нэртэй чихэртэй болно

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Шарапова Sugarpova нэртэй чихэртэй болно

Оросын теннисчин бүсгүй Мария Шарапова амттаны үйлдвэрлэл эрхлэх гэж
байгаа бөгөөд үүний тулд Sugarpova гэсэн тусгай нэр зохиосон байна.
Залуу бүсгүйн бизнест нь  АНУ-д чихэр амттан худалдах Dylan’s Candy Bar
сүлжээг бүтээхэд нь тусалж байсан байсан  Жефф Рабин (Jeff Rubin) туслах
гэнэ.

Шараповагийн бизнесийн бохь нь теннисийн бөмбөгийн
хэлбэртэй байх бөгөөд теннисийн бөмбөг зөөдөг сав шиг хэлбэртэй
хайрцганд савлах ажээ. Тэд төслөө ирэх наймдугаар сараас АНУ-д
хэрэгжүүлж эхлэх гэнэ.

Мария Шарапова нь дэлхийн хамгийн баян
тамирчдын нэг. Түүний орлогын дийлэнх нь сурталчилгаанаас бүрддэг.
Тэрбээр өнгөрсөн оны дундуур 24 сая ам.долларын рекламны гэрээтэй байсан
тухай “Forbes”  сэтгүүлд өгүүлсэн байна. Шарапова нь дэлхийд нэртэй
Canon, Prince, Tiffany, Land Rover, Nike, Lady Speed Stick брэндүүдийг
сурталчилдаг.

 Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж