Манмохан Сингх
Энэтхэгийн экс ерөнхий сайд Манмохан Сингхийг өнөөдөр /III.11/ шүүхэд дууджээ. Манмохан Сингхийг Энэтхэгийн засгийн газраас нүүрсний салбарынханд олгодог шагналыг хуйвалдааны журмаар олгосон хэмээн буруутгасан байна. Нүүрсний салбарынханд шагнал олгох ажил Гандийн үеэс эхэлж, өнгөрсөн оныг хүртэл үргэлжилжээ. Манмохан Сингх Энэтхэгийн Засгийн газрыг тэргүүлсэн 10 жилийн хугацаандаа нүүрсний салбарыхны шагналын дийлэнхийг олгосон байна.
Энэтхэгийн мөрдөн шалгах төв хорооноос экс ерөнхий сайд Манмохан Сингхийг тэрбумтан Кумар Мангалам Бирлагийн хамт шүүхэд дуудан мэдүүлэг авсан байна. Тэднийг 2005 онд “Hindalco Industries” олгосон шагналтай холбогдуулан шалгаж буй аж.
“Hindalco Industries” нь Кумар Мангалам Бирлагийн тэргүүлдэг “Aditya Birla” группын салбар аж. Мөн энэ хэрэгт холбоотой бусад хүмүүсээс ирэх дөрөвдүгээр сарын 8-нд шүүх мэдүүлэг авах гэнэ.
Манмохан Сингх өнгөрсөн тавдугаар сард суудлаасаа бууж, одоогийн ерөнхий сайд Нарендра Моди Энэтхэгийн Засгийн газрыг тэргүүлэх болсон юм. Тэрээр 1990-ээд онд Энэтхэгт чөлөөт зах зээлийн шинэчлэлтийг амжилттай хэрэгжүүлснээрээ дэлхий дахинд хүндэтгэл хүлээсэн эдийн засагч юм. Манмохан Сингх нь 2008 оны санхүүгийн хямралыг даван туулахад гол үүрэгтэй оролцжээ. Энэтхэг улсын эдийн засаг нүүрсний импортоос маш их хамааралтай аж.
Эх сурвалж: Reuters
Б.АНХТУЯА