Дайчид Йемений хотыг эзэлжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Дайчид Йемений хотыг эзэлжээ

Зинжибар. Архивын фото AFP    

Исламын дайчид Йеменийн Занжибар гэх өмнөд Абьян мужийн төвийг эзэлсэн байна. Тэд “Аравийн хойгийн Аль-Каида” байгууллагатай холбоотой байсан бололтой. Хотыг эзэлсэн 300 орчим хүн хотын бүх төрийн байгууллагыг хяналтдаа авсан ч 25 дугаар мото буудлагын бригадын штабыг эзэлж чадалгүй бүслэн хаагаад байгаа аж. Тэд хотын шоронгоос хэдэн арван хоригдлуудыг сулласан гэнэ.

Дайчид хотод довтлох үеэр таван цэцэг амиа алджээ. Мөн дайчдад бууж өгсөн 10 орчим цэргийнхнийг цаазлан хөнөөсөн гэж хотын оршин суугчид ярьж байна.

Хот эзлэгдсэний дараа сөрөг хүчнийхэн Салехийн цэргийнхэн санаатайгаар хотод дайчдыг оруулсан гэж буруутгаж байна. Ийм маягаар эрх баригчид хүн амыг “Аль-Каида”–гийн дайчдаар айлгах оролдлого хийж байгаа бололтой.

Йеменийн “Аль-Каида”-г одоо АНУ хамгийн аюултай хүчин гэж үзэж байгаа бөгөөд түүний толгойлогч Анвар аль-Авлаки “шинэ үеийн  №1 алуурчин” гэгдээд буй.

Ш.Мягмар
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж