Төрийн шагналт, ардын жүжигчин, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг дэглээч, гоцлол болон цөөхүүл бүжигчдийн улсын III уралдаан өнгөрсөн дөрөвдүгээр сард Улаанбаатар хотноо эхэлсэн. Харин шилдгийг тодруулах төгсгөлийн шатны шалгаруулалт энэ сарын 25-28-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт болж өнгөрлөө. Уралдаанд гоцлол бүжгийн төрөлд гранприг О.Тулга, дэд байрыг бүжигчин А.Батхүү, тусгай байрт Э.Номин нар тус тус шалгарчээ. Харин хоёрол бүжгийн төрөлд Гавьяат жүжигчин Ш.Одонтуяа, А.Батхүү, гурвал бүжгийн төрөлд О.Ууганбаяр, Н.Энх-Амгалан, Э.Ганзориг нар гранпри хүртжээ. Хамтлаг бүжгийн төрөлд ҮДБЭЧ-ын бүжигчид, шилдэг бүжиг дэглээчээр А.Даваахүү шалгарсан байна.
М.Урин