Удирдамжгүйгээр шалгалт хийсэн албан тушаалтанд хариуцлага тооцов

Хуучирсан мэдээ: 2015.03.11-нд нийтлэгдсэн

Удирдамжгүйгээр шалгалт хийсэн албан тушаалтанд хариуцлага тооцов

Хан-Уул дүүрэгт үйл ажиллагаа явуулж байгаа “Нүхт тур” компанид удирдамжгүй шалгалт хийх хуульд нийцээгүй үүрэг чиглэл өгч, хяналт шалгалтын давхардал бий болгосон Буянт-Ухаа боомтын Хилийн мэргэжлийн хяналтын албаны дарга У.Сосорбурамд МХЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Ш.Раднаасэд Төрийн албаны тухай хуулийн дагуу сануулах сахилгын шийтгэл ногдууллаа. Мөн Төрийн хяналт шалгалтын хуулийн 5.2-т заасныг зөрчиж, удирдамжгүйгээр шалгалт хийсэн улсын байцаагчид хариуцлага тооцохыг У.Сосорбурамд үүрэг болгосны зэрэгцээ ажлын уялдаа холбоогоо сайжруулж, хяналт шалгалтын давхардал гаргахгүй байхыг орон нутгийн Мэргэжлийн хяналтын байгууллагын дарга нарт анхаарууллаа.

Л.ХАЛИУ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж