268 хүн ажлын байртай болжээ

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

268 хүн ажлын байртай болжээ

Баянхонгор аймаг энэ оныг “Үйлдвэрлэлийг нэмэгдүүлж, ажлын байрыг нэмэгдүүлэх жил” болгон зарласан. Энэ хүрээнд ажлын байрыг нэмэгдүүлэх, төрийн албан хаагчдын мэдлэг чадварыг дээшлүүлэх, ажлын хариуцлага дэг журмыг өндөржүүлэхэд онцгой анхаарч байгаа юм. Оны эхэнд аймгийн Хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо 2030 байжээ. Харин энэ сарын 20-ны байдлаар дээрх ажилгүйчүүдээс 268 хүн ажилд зуучлагдаж, ажлын байртай болоод байгааг тус албанаас мэдээллээ. Мөн мэргэжлийн сургалтын 18 төрөлд 400 шахам хүнийг хамруулсанаас нийтийг хамарсан ажилд 258, олон нийтийн оролцоотой ажилд 40 хүн оролцжээ.

Б.Батгэрэл

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж