Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр аймгийнхаа хаврын тариалалтай танилцлаа. Энэ жил Увс аймаг 5.1 мянган га-д үр тариа, 240 га-д, төмс 180 га-д хүнсний ногоо, 500 га-д малын тэжээл тарих зорилт тавин ажиллаж байгаа аж. Харин өнөөдрийн байдлаар төмс, хүнсний ногооны тариалалт 50 хувьтай, үр тарианых 40 хувьтай байна. Тус аймгийн хувьд цаг агаарын байдлаас болоод энэ жил тариалалт оройтож, ирэх сарын 1 хүрэх төлөвтэй байгааг аймгийн ХХААЖДҮ газраас мэдээлжээ.
Б.Батбаяр