Жастин Биберийн найз охин Селена Гомезийг заналхийлсэн захиа хэдэн мянгаар ирэх болсон нь Хавайд амарч буй нялх оддын үнсэлцэж буй зураг интернэтээр тарсантай холбоотой гэнэ. Жастин Биберээс нэг насаар эгч, жүжигчин Селена Гомез найз хөвгүүнд нь хайртай сая сая шүтэн бишрэгчдийнх нь үзэн ядалтын золиос болоод байгаа ажээ. Жастины нэгэн хартай шүтэн бишрэгч “Түүнээс хол бай, хүүхдийн толгой эргүүлэгч хүүхэн” хэмээн Twitter-ээр дайрсан гэнэ. Түүнээс гадна “Хэрэв миний залууг тайван орхихгүй бол хамгийн муу үхлээр үхнэ шүү” гэсэн утгатай сүрдүүлэг хамгийн олон ирсэн ажээ. Энэ бүх үзэн ядалтын “кампанит ажил” Жастин Бибер, Селена Гомез нарын үерхэл олон нийтэд ил болсноос хойш эхэлсэн гэнэ. Хэдийгээр тэд романтик харилцаагаа олноос нууж байсан ч Хавай дахь ил цагаан гэрэл зургууд интернэтээр тарсан нь тэднийг үерхлийг илчилсэн ажээ.
Жастины “Facebook” хуудсан дахь түүний шүтэн бишрэгчдийн Селенаг хараан зүхэж, заналхийлж сүрдүүлсэн коммент хоёр мянгаас хэдийнэ давсан байна.
Жастин Биберийн “Twitter” болон “Facebook”-ийн шүтэн бишрэгчид түүнийг дэлхий дээрх хамгийн нөлөөтэй уран бүтээлчийн жагсаалтад гуравдугаарт нэрлэсэн байдаг. Дөнгөж 17 настай поп дуучин Жастин Бибер “Twitter”-т есөн сая жиргээчдийг араасаа дагуулсан бөгөөд “YouTube” дээрх “Вaby” дууны клипийг нь 500 сая удаа үзсэн байна.
Н.Энх