Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ баг маргааш Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан тоглолтод Зүүн Тиморын багтай тоглох билээ. Тоглолт маргааш Улаанбаатарын цагаат 15.00 цагт эхэлнэ /Зүүн Тиморын цагаар 16.00/.
Монгол-Зүүн Тиморын багуудын эхний тоглолт маргааш Зүүн Тиморын талбайд болох бол хариу тоглолт гуравдугаар сарын 17-нд Улаанбаатар хотноо болох юм. Энэ оны нэгдүгээр сарын 16-наас бэлтгэлдээ гарсан Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар “Үндэсний нийслэл лиг-2014” тэмцээний ялагч, “Хоромхон” клубын дасгалжуулагч С.Пүрэвсүх, туслах дасгалжуулагчаар Б.Ганбат, хаалгачийн дасгалжуулагчаар Ш.Баянжаргал нар ажиллаж байна.
Индонезийн зүүн өмнө талд орших Зүүн Тимор нь1 сая гаруй (2014 оны байдлаар 1.152.439) хүн амтай улс юм. Тус улсын хөлбөмбөгийн шигшээ багийн хувьд 2010, 2014 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд оролцохдоо хараахан хожил авч чадаагүй бөгөөд 2010 онд Хонгконгт 2:3, 1:8-аар, 2014 онд Непальд 1:2, 0:5 онооны харьцаагаар хожигдож байжээ.
Монгол улсын үндэсний шигшээ багийн хувьд 2010 оны ДАШТ-ий урьдчилсан шатны тоглолтод БНАСАУ-ын багт 1:4, 1:5 оноогоор хожигдож байсан бол 2014 оны ДАШТ-ий урьдчилсан шатанд Мьянмарын багтай оноолт таарч байлаа. Мьянмартай хийсэн эхний тоглолт 2011 оны зургадугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотноо болж, Монголын хөлбөмбөгчид 1:0-оор хожиж, ДАШТ-ий урьдчилсан тоглолтын эхний ялалтаа авсан байдаг. Энэхүү түүхэн хожлын гоолын эзэн нь Х.Цэнд-Аюуш байсан юм. Харамсалтай нь, хоёр багийн хариу тоглолт Мьянмарын талбайд болоход Монголын шигшээ 0:2-оор хожигдож, цааш Оманы багтай тоглох эрхээ алдсан удаатай.
МОНГОЛЫН ШИГШЭЭ БАГИЙН БҮРЭЛДЭХҮҮН
ДОВТЛОГЧ
- Овог нэр: АЛТАНСҮХ ЦОЛМОН
Төрсөн он сар өдөр: 1994.04.29
Өндөр: 181см
Жин: 67кг
Байрлал: Довтлогч
Тоглож байгаа баг: Эрчим
Шигшээ багт дуудагдсан он: 2014 он
- Овог нэр: ГАНБААТАР ТӨГСБАЯР
Төрсөн он сар өдөр: 1985.05.13
Өндөр: 174см
Жин: 70кг
Байрлал: Довтлогч
Тоглож байгаа баг: Сэлэнгэпресс
Шигшээ багт дуудагдсан он: 2003 он
- Овог нэр: МӨНХ-ЭРДЭНЭ ТӨГӨЛДӨР
Төрсөн он сар өдөр: 1995.05.08
Өндөр: 165см
Жин: 60кг
Байрлал: Хагас хамгаалагч
Тоглож байгаа баг: FC Ulaanbaatar
Шигшээ багт дуудагдсан он: 2013 он
Амжилт: Үндэсний Лигийн 2012, 2013 оны аварга
Үндэсний Лигийн 2014 мөнгөн медаль
Супер Цом тэмцээн 2011, 2012, 2013, 2014 оны аварга
Боргио Цом тэмцээн 2011, 2014 оны аварга
- Овог нэр: НЯМ-ОСОР НАРАНБОЛД
Төрсөн он сар өдөр: 1992.02.22
Өндөр: 184см
Жин: 82кг
Байрлал: Довтлогч
Тоглож байгаа баг: Хоромхон
Шигшээ багт дуудагдсан он: 2013 он
Амжилт: Үндэсний Лигийн 2014 оны аварга
Үндэсний Лигийн 2008, 2012 оны мөнгөн медаль
ХАГАС ХАМГААЛАГЧ
- Овог нэр: НОРЖМАА ЦЭДЭНБАЛ
Төрсөн он сар өдөр: 1988.09.12
Өндөр: 178см
Жин: 60кг
Байрлал: Хагас хамгаалагч
Тоглож байгаа баг: Улаанбаатар Дээд Сургууль
Шигшээ багт дуудагдсан он: 2009
Амжилт: Үндэсний Лигийн 2009 оны аварга
Үндэсний Лигийн 2010 оны мөнгөн медаль
Үндэсний Лигийн 2011, 2012 оны хүрэл медаль
Боргио Цом тэмцээн 2009 оны аварга
- Овог нэр: ХҮРЭЛБААТАР ЦЭНД-АЮУШ
Төрсөн он сар өдөр: 1990.02.22
Өндөр: 175см
Жин: 69кг
Байрлал: Хагас хамгаалагч
Тоглож байгаа баг: Улаанбаатар Дээд Сургууль
Амжилт: Спортын Мастер
Үндэсний Лигийн 2004, 2014 оны аварга
Үндэсний Лигийн 2012 оны мөнгөн медаль
Үндэсний Лигийн 2005 оны хүрэл медаль
Боргио Цом тэмцээний 2012 оны аварга
- Овог нэр: СОЁЛ-ЭРДЭНЭ ГАЛ-ЭРДЭНЭ
Төрсөн он сар өдөр: 1996.03.16
Өндөр: 170см
Жин: 70кг
Байрлал: Довтлогч
Тоглож байгаа баг: Эрчим
Шигшээ багт дуудагдсан он: 2014 он
Амжилт: Үндэсний Лигийн 2013 оны аварга
Үндэсний Лигийн 2014 оны мөнгөн медаль
- Овог нэр: АЛТАНЗУЛ УЛСБОЛД
Төрсөн он сар өдөр: 1994.04.04
Өндөр: 162см
Жин: 52кг
Байрлал: Хагас хамгаалагч
Тоглож байгаа баг: Хоромхон
Шигшээ багт дуудагдсан он: 2014 он
Амжилт:Үндэсний Лигийн 2014 оны аварга
- Овог нэр: ПАГАМСҮРЭН АЛТАНТУЛГА
Төрсөн он сар өдөр: 1988.02.05
Өндөр: 165см
Жин: 56кг
Байрлал: Хагас хамгаалагч
Тоглож байгаа багУлаанбаатар Их Сургууль
Шигшээ багт дуудагдсан он: 2010 он
Амжилт: Спортын мастер
Үндэсний Лигийн 2009 оны аварга
- Овог нэр: АЛТАНСҮХ ЭРДЭНЭБАЯР
Төрсөн он сар өдөр: 1988.01.13
Өндөр: 177см
Жин: 73кг
Байрлал: Хагас хамгаалагч
Тоглож байгаа баг: Хангарьд
Шигшээ багт дуудагдсан он: 2007 он
Амжилт: Үндэсний Лигийн 2010, 2012 оны аварга
Үндэсний Лигийн 2005, 2006, 2007 оны мөнгөн медаль
Үндэсний Лигийн 2014 оны хүрэл медаль
ХАМГААЛАГЧ
- Овог нэр: БАТМӨНХ ЭРХЭМБАЯР
Төрсөн он сар өдөр: 1991.07.28
Өндөр: 178см
Жин: 72кг
Байрлал: Хамгаалагч
Тоглож байгаа баг: Эрчим
Шигшээ багт дуудагдсан он: 2012 он
Амжилт: Үндэсний лигийн 2012, 2013 оны аварга
• Үндэсний лигийн 2014 оны мөнгөн медаль
• “Боргио Цом”-ын 2011, 2014 оны аварга
• “Супер Цом”-ын 2011, 2012, 2013, 2014 оны аварга
- Овог нэр: ЦЭРЭНЖАВ ЭНХЖАРГАЛ
Төрсөн он сар өдөр: 1984.10.26
Өндөр: 178см
Жин: 73кг
Байрлал: Хамгаалагч
Тоглож байгаа баг: Эрчим
Шигшээ багт дуудагдсан он: 2003 он
Амжилт: Үндэсний лигийн 2007, 2008, 2012, 2013 оны аварга
Үндэсний лигийн 2009 оны мөнгөн медаль
Үндэсний лигийн 2003 оны хүрэл медаль
“МХБХ-ны цом”-ын 2012 оны аварга
“Боргио Цом”-ын 2011, 2014 оны аварга
“Супер Цом”-ын 2011, 2012, 2013 оны аварга
2012 оны Азийн клубүүдийн “President Cup” тэмцээнд анх оролцож, анхны оноо авсан.
2013 оны Азийн клубүүдийн “President Cup” тэмцээний хагас шигшээд шалгарсан.
2014 оны Азийн клубүүдийн “President Cup” тэмцээний шигшээ тоглолтод оролцох эрх авсан.
Үндэсний "Нийслэл лиг-2014"-ийн мөнгөн медаль
2014 оны "Супер Цом"-ын аварга
- Овог нэр: БАЯСГАЛАН ГАРЬДМАГНАЙ
Төрсөн он сар өдөр: 1985.09.17
Өндөр: 188см
Жин: 79кг
Байрлал: Хагас хамгаалагч
Тоглож байгаа баг: Сэлэнгэпресс
Шигшээ багт дуудагдсан он: 2003 он
Амжилт: Үндэсний Лигийн 2007, 2008, 2011, 2012 оны аварга
Үндэсний Лигийн 2009, 2010 оны мөнгөн медаль
Үндэсний лигийн 2005 оны хүрэл
ХААЛГАЧ
- Овог нэр: ЮРА САЙНХҮҮ
Төрсөн он сар өдөр: 1986.11.14
Өндөр: 188см
Жин: 90кг
Байрлал: Хаалгач
Тоглож байгаа баг: Сэлэнгэпресс
Хэдэн оноос шигшээ багт дуудагдсан: 2007 он
Амжилт: Үндэсний Лигийн аварга шалгаруулах тэмцээн 2005 оны мөнгөн медаль
Үндэсний Лигийн аварга шалгаруулах тэмцээн 2007 оны мөнгөн медаль
- Овог нэр: БАТБАЯР БАТСУУРЬ
Төрсөн он сар өдөр: 1992.04.12
Өндөр: 184см
Жин: 70кг
Байрлал: Хаалгач
Тоглож байгаа баг: Дорнод
Хэдэн оноос шигшээ багт дуудагдсан: 2013 он
Амжилт: 2011, 2013 оны Үндэсний цом тэмцээний шилдэг хаалгач
2013 оны Үндэсний Лиг тэмцээний аварга
- Овог нэр: БАТСАЙХАН АРИУНБОЛД
Төрсөн он сар өдөр: 1990.04.03
Өндөр: 177см
Жин: 67кг
Байрлал: Хаалгач
Тоглож байгаа баг: Эрчим
Шигшээ багт дуудагдсан он: 2011 он
Амжилт: Үндэсний лигийн 2012, 2013 оны аварга
“МХБХ-ны цом”-ын 2012 оны аварга
“Боргио Цом”-ын 2011, 2014 оны аварга
“Супер Цом”-ын 2011, 2012, 2013 оны аварга
2013 оны Азийн клубүүдийн “President Cup” тэмцээний хагас шигшээд шалгарсан.
2014 оны Азийн клубүүдийн “President Cup” тэмцээний шигшээ тоглолтод оролцох эрх авсан.
Үндэсний "Нийслэл лиг-2014"-ийн мөнгөн медаль
2014 оны "Супер Цом"-ын аварга
Б.ЭНХ