Сирийн арми Хомс мужид хүнд техник оруулж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Сирийн арми Хомс мужид хүнд техник оруулж байна

Сирийн Хомс хотын ойролцоох Талибеси хотод цэргийн хүнд техникийг оруулж ирэх үеэр нэг хүн нас барж, хэд хэдэн хүн шархаджээ. Гэрчүүдийн яриагаар тэр хавьд цэргийн тоо нэмэгдэж байгаа бөгөөд Хомс хот Засгийн газрын эсрэг эсэргүүцлийн гол төвүүдийн нэг болжээ.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн эсрэг хориг арга хэмжээ авахыг АНУ болон Европын холбооноос шаардаж байна. Оросын ерөнхийлөгч Довилийн уулзалтын үеэр Башар Ассадын дэглэмийн эсрэг арга хэмжээ авахыг эсэргүүцсэн байна. Тэрбээр Сирийн удирдлагатай утсаар ярьж шинэчлэл хийх гэж байгааг нь дэмжсэнээ мэдэгдэж байсан юм.

Ш.САМБУУ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж