-“Malaysia Airlines”-ын логотой сальфетка олджээ–
Австралийн баруун эргээс Малайзын агаарын тээврийн компанийн /Malaysia Airlines/ лого бүхий нойтон сальфетка олджээ. Үүнийг Австралийн Сервантес хотын далайн эргээс оршин суугчид олсон байна. Уг нойтон сальфетка сураггүй болсон “МН370” нислэгийнх мөн бол 239 хүнтэй “Боинг 777” онгоц Энэтхэгийн далайд осолдсон нь тодорхой болох юм. “MH370” нислэгийг Австралийн баруун эргийн ойролцоо Энэтхэгийн далайн өмнөд хэсэгт унаж сүйрсэн гэж хэмээн таамаглаж буй.
“МН370” нислэг өнгөрсөн оны гуравдугаар сарын 8-нд Куала Лумпураас Бээжин хүрэхээр хөөрснийхөө дараа холбоо тасарч сураггүй болжээ. Өнгөрсөн бүтэн жилийн хугацаанд олон улсын хамтарсан эрлийн баг Энэтхэгийн далайн өмнөд хэсгийг самнан хайсан боловч сураггүй болсон онгоцны сэгийг олоогүй билээ.
Эх сурвалж: Dailymail.co.uk
Б.АНХТУЯА