Хүүхдүүд шинжлэх ухааны ид шидийг сурах боломжтой боллоо

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

Хүүхдүүд шинжлэх ухааны ид шидийг сурах боломжтой боллоо

Оросын холбооны улсын Эрхүү хотын "Чарлэнд" шинжлэх ухааны магий сургуулийн ид шидийн хөгжөөнт үзүүлбэрүүдийг Монголын хүүхэд багачууд сурах боломжтой болсон талаарх хэвлэлийн бага хурал өнөөдөр боллоо. Хэвлэлийн бага хуралд Чарлэнд шинжлэх ухааны сургуулийн үзүүлбэрүүдийг оруулж ирсэн И.Эрдэнэцогт, зохион байгуулагч Дарья Боково болон үзүүлбэрийн хөтлөгч О.Дөлгөөн нар оролцлоо.

"Чарлэнд" шинжлэх ухааны сургууль нь хими, физикийн хичээлийн суурин дээр тулгуурласан сонирхолтой үзүүлбэрүүдийг хүүхэд багачуудад хүргэдэг байна. Энэ удаад монголын хүүхдүүдэд зориулан дөрвөн багц бүхий илбийн үзүүлбэрүүдийг заах ба түүнд хэрэгтэй техник, тоног төхөөрөмжүүдийг ч давхар оруулж ирсэн байна. Тус шижллэх ухааны хөгжөөнт үзүүлбэрүүдийг 3-18 насны бүх хүүхэд сурах боломжтой байна.

Чарлэнд шинжлэх ухааны сургуулийн зохион байгуулагч Дарья Боково " Хүүхдүүд ид шидийн үзүүлбэрүүдийг суралцах сонирхол ихтэй байдаг. Манай үзүүлбэрүүд хүүхдүүдэд физик, химийн хичээлийг ойлгоход нь түлхэц болохоос гадна биет байдлыг ойлгуулж чадна. Ид шидийн үзүүлбэрүүд Эрхүү хотын их дээд сургуулиудын химийн мэргэжилтнүүдийн тусламжтайгаар боловсруулагдсан ба хүүхдүүд ямарч аюулгүй юм" хэмээн хэлсэн юм.

"Чарлэнд" шинжлэх ухааны магий сургуулийн ид шидийн хөгжөөнт үзүүлбэрүүдийг өчигдөр 47-р сургуулийн хүүхдүүдэд сонирхуулсан ба дараагийн удаад Амгаланд байрлах хүүхдийн асрамжийн сургуульд үзүүлбэрээ толилуулахаар бэлтгэж байгаа байна.

Б.БИЛГЭЭ


 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж