Петр Порошенко
Фото: Sergei Supinsky / AFP
Сайн дурынхан Донбасс дахь тусгаарлах шугамаас хүнд зэвсгийнхээ мэдэгдэхүйц хэсгийг ар тал руугаа татсан гэж Украины ерөнхийлөгч Петр Порошенко тус улсын “Нэгдүгээр суваг” телевизээр гуравдугаар сарын 9-нд мэдэгдсэн байна.
“Түрэмгийлэгчдийн довтолгооныг бид зогсоож чадлаа гэж хэлж болно. Бөөнөөр галлах систем, хүнд их бууныхаа ихэнхийг Украины тал ар тал руугаа татсан. Оросын дэмжлэгтэй дайчид ч хүнд зэвсгийнхээ ихэнхийг галын шугамаас татсаныг бид ажиглаж байна” гэж тэр хэлэв.
Украины зүүн хязгаар дахь сөргөлдөөний эхнээс хүчнийхний 1549 хүн амь үрэгдсэн гэж Порошенко хэлэв. Дебальцевогийн районоос цэргээ гаргахад 19 хүн алагдаж, 135 хүн шархадсан. Есөн цэрэг олзлогдсон. Гал зогсоох хэлэлцээр үйлчилж эхэлсэн хоёрдугаар сарын 15-наас хойш хүчний 64 хүн амь үрэгдсэн гэж Порошенко хэлээд зүүн хязгаар хүчтэй хамгаалалтын системийг байгуулна гэжээ.
Крын хил дээр хамгаалалтын стсте байгуулахаас гадна Крымд үлдээсэн зэвсгээ эргүүлэх авахыг Оросоос шаардана гэж тэр мэдэгдлээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР