Обама Киевт зэвсэг нийлүүлэхээс татгалзав

Хуучирсан мэдээ: 2015.03.10-нд нийтлэгдсэн

Обама Киевт зэвсэг нийлүүлэхээс татгалзав

Ангела Меркель, Барак Обама
Фото: Jacquelyn Martin / AP

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама Германы канцлер Ангела Меркельтай гуравдугаар сарын 9-нд уулзсаны дараа, Украинд зэвсэг нийлүүлэхээс татгалзлаа. Энэ тухай хэлэлцээрийн явцтай танилцсан Вашингтонд суугаа ХБНГУ-ын элчин сайд Петер Виттиг мэдээлсэн гэж Associated Press агентлаг дамжуулжээ.

 

Меркельтэй уулзах явцад АНУ-ын ерөнхийлөгч “дипломат, улс төрийн хүчин чармайлтыг хэрэгжүүлэх боломж өгөх хэрэгтэй гэж зөвшөөрсөн байна. “Хоёр орны лидерүүд энэ асуудлаар санал солилцоод одоо цэргийн хамгаалалтын байлдааны зэвсэг нийлүүлэх цаг биш гэж үзжээ.

 

Хоёрдугаар сарын 1-нд мэдээлснээр Америкийн өндөр тушаалтнууд Украинд хамгаалалтын зэвсэг нийлүүлэх боломжийн талаар ярьж эхэлсэн юм. Энэ үеэр Киевт 2017 он хүртэл нэг тэрбум долларын цэргийн тусламж түүний тоонд хамгаалалтын байлдааны зэвсэг нийлүүлэх тухай хуулийн төслийг Конгресст өргөн барьсан байгаа.

 

Байлдааны зэвсэг нийлүүлсэн тохиолдолд тэр нь “харийн гарт” олзлогдоно гэсэн болгоомжлол Обамад байгаа бөгөөд Цагаан ордон Украинд зэвсэг нийлүүлэх талаар ярьж байгаа ч шийдвэрээ гаргаагүй гэж мэдэгдэж байлаа. АНУ Украины иргэний дайны үеэр Киевт 320 сая долларын цэргийн тусламж үзүүлсэн юм.

 

Киевт цэргийн тусламж үзүүлэхийн эсрэг Герман, Франц, Дани, Эстони, Итали, Унгар,Польш зэргийн европын орнууд зогсож байгаа.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж