Ховд аймгийн Булган, Үенч суманд гарсан шүлхийгээр 767 мал өвчилж, нэг бяруу үхээд байна. Өдөрт 4-5 мал нэмэн өвчилсөн байгаа аж. Өвчин гарсан сумдын 289 мянган малд 160.2 мянган тун вакцин, хамгаалалтын бүсэд байгаа малд 58 мянган тун вакцин тарьж эхлээд байгаа гэнэ.
Харин ариутгал халдваргүйтгэлийн хувцас, зүү, тариур, бусад зардалд 12.7 сая төгрөг зарцуулаад байгаа юм байна. Шүлхийн зургаан голомтод 7000 хүн, 8000 гаруй мал байна. Улмаар Булган сум дахь хил хаалгүйгээр нэвтрэх зорчигдын тоог тодорхой хэмжээгээр хязгаарласан бол Хятадын тал ч мөн хил хаалгүй, зорчигдыг хязгаарлаад байгаа аж.
Эх сурвалж: www.mminfo.mn