Гурван сайд ОХУ-д ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Гурван сайд ОХУ-д ажиллаж байна

УИХ-ын Тамгын газрын чуулган, байнгын хорооны хуралдаан зохион байгуулах албанаас гаргасан өнөөдрийн ирцийн мэдээгээр УИХ-ын 76 гишүүнээс Засгийн газрын гишүүний алба давхар хашдаг гурван сайд ОХУ-д ажиллаж байна. Тодруулбал, Батлан хамгаалахын сайд Л.Болд, Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайд Х.Баттулга, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар нар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн айлчлалын бүрэлдэхүүнд багтан хойд хөршид ажиллаж буй аж. Харин Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт дизель түлшний асуудлаар өмнөд хөршийг зорьсон билээ. Мөн УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил Италийг, кекүшюзан Д.Батбаяр Япон улсыг зорьжээ. Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлгээс долоон гишүүн орон нутагт ажиллаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Бямбацогт тойрог руугаа мордсон бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр, Д.Оюунхорол, Р.Раш, Д.Хаянхярваа нар Говь-Алтай аймагт, Д.Дамба-Очир Орхон аймагт, Ц.Цэнгэл Булган аймагт тус ажиллаж буй гэнэ. Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ өвчтэй бол бусад 61 гишүүн албан ажлаа амжуулж өнжжээ.

Г.Дарь
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж