Ховдод залуу малчдын зөвлөгөөн болж байна

Хуучирсан мэдээ: 2011.05.30-нд нийтлэгдсэн

Ховдод залуу малчдын зөвлөгөөн болж байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогтын санаачилгаар Ховд аймгийн Засаг даргын Тамгын  газар, ХХААЖДҮГ, Хөдөлмөр халамж  үйлчилгээний хэлтэс, Швейцарийн хөгжлийн агентлаг, “Тогтвортой амьжиргаа-2” төсөл, “Мерси-Кор” олон улсын байгууллагууд хамтран өнөөдөр “Хөдөөгийн хөгжилд малчдын оролцоо” сэдэвт  аймгийн  залуу малчдын зөвлөгөөнийг  зохион байгуулж байна.

Зөвлөгөөнд УИХ-ын гишүүн С.Бямбацогт, аймгийн ИТХ-ын дарга Х.Батболд, Засаг дарга, Баруун бүсийн зөвлөлийн дарга, доктор Г.Нямдаваа, ХХААХҮЯ-ны  МЭҮГ-ын дэд дарга,  доктор Р.Цогтбаатар болон төсөл хөтөлбөрийн байгууллагын төлөөлөл, энэ салбарын  мэргэжилтнүүд, аймгийн хэмжээний залуу малчдын  төлөөллөөс бүрдсэн 250 гаруй малчин залуус, нийт 350 гаруй хүн оролцож  байна.

Залуу малчдын хувьд хамгийн тулгамдсан гол асуудлууд болох бэлчээрийн цөлжилт, түүнийг нөхөн сэргээх, хуваарьтай ашиглалт, ган зудны гамшиг, малчдын эрүүл мэнд, нийгмийн асуудлууд  болон мал, маллагааны арга ухаанд суралцах гээд олон чухал сэдвээр харилцан ярилцаж,  малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, хөдөлмөрөө нэгтгэн хоршоо, нөхөрлөл байгуулах, бэлчээрийн менежментийг хэрхэн хийх, бэлчээрийн мал аж ахуйг зах зээлийн эдийн засгийн  нийгэмд хэрхэн зөв зохистой хөгжүүлэх зэрэг сэдвээр мэргэжлийн байгууллага, төсөл хөтөлбөрийн мэргэжилтнүүд зөвлөгөө өгч, хичээл  зааж байна.

Маргааш хууль эрх зүй, боловсрол эрүүл, мэнд, нийгмийн даатгал, халамж үйлчилгээ зэрэг  олон салбарын дарга, мэргэжилтнүүд залуу малчдад мэдээлэл өгч, санал бодлоо солилцоно.

Г.Пүрэвганьд

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж