Abrams танкийг Ригийн боомтод буулгаж байгаа нь
Фото: IntsKalnins / Reuters
Танк, хуягт зэргийн 120 гаруй байлдааны зэвсэг, техникийг АНУ-аас далайгаар Латвид авчирчээ. Балтийн энэ орны Батлан хамгаалах яамны хэвлэлийн албаны мэдээгээр дээрх ачаатай Liberty Promise хөлөг онгоц даваа гаригт Ригийн боомтод хүрэлцэн ирсэн байна.
"Атлантийн бэлэн байдал» (Atlantic Resolve) нэртэй ажиллагааны хүрээнд дээрх техникийг авчирсан бөгөөд тэдний тоонд M1A2 Abrams танкууд ба M2A3 Bradleyхуягт машинууд оржээ.
Латвид байрлаж байсан Америкийн цэргийн 2-р морин хороог ротацийн хүрээнд 3-р явган цэргийн дивизийн 1-р бригад солин байрлав. Тус бригад нь Балтийн оронд гарван сар байрлах бөгөөд дараа нь ротациар солигдох юм. “Америкийн холбоотнуудын Латвид байрлаж байгаа нь бүс нутгийн аюулгүй байдлын эв санааны нэгдлийн баталгаа юм” хэмээн Латвийн Батлан хамгаалахын сайд РаймондВейонис мэдэгдэв.
“Атлантын бэлэн байдал” ажиллагаа нь НАТО-гийн хамтын аюулгүй байдлын үзэл баримтлалын илэрхийлэл бөгөөд ажиллагаа нь бүс нутгийн Оросын тэрэмгийлэлийг барихад нь манай холбоотнуудад шаардлагатай хугацаанд үргэлжлэх болно” хэмээн Цэргийн техникийн хамт Ригад хүрэлцэн ирсэн хошууч генерал ЖонО'Коннор хэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР