
Онцгой байдлын ерөнхий газар шар усны үерээс болгоомжлохыг иргэдэд онцгой анхааруулж байна. Учир нь амралтын өдрүүдэд нийт нутгаар ялангуяа Сэлэнгэ мөрөн, Онон, Хэрлэн, Халх голын сав газраар өдөртөө 10-15 хэмээр дулаарах юм байна. Тиймээс шар усны үер буух магадлал маш их байгаа учир үерийн аюулаас болгоомжлохыг сануулж байна. Цаг агаар дулаарч байгаа үед мөс цөмөрч бага насны хүүхэд болон зам товчлох гэсэн иргэд осолдох хэрэг нэмэгдэх хандлагатай байгаа учир иргэд анхаарал болгоомжтой байхыг сэрэмжлүүлж байна.
Х.Хангал