-Газар тариалангийн ажил хугацаандаа дуусах боломж байна уу. Цаг агаар болон дизель түлшний хомсдлын улмаас хойшлох бололтой?
-Цаг агаарын байдлаас болж тариалалтад хүндрэл учирсан зүйл алга байна. Технологийн дагуу, хугацаандаа тариалалтыг дуусгах боломжтой байсан ч дизель түлшний хомсдлоос болоод ажил зогсоод байна.
-Яг хаана, ямар газруудаар түлш дуусч, газар тариалангийн ажил саатаад байгааг тодруулна уу?
-Төв аймгийн Жаргалант, Аргалант болон Борнуур сумдад дизель түлш дуусч, иргэд төмс, хүнсний ногоогоо тарьж чадахгүйд хүрээд байна.
-Үр тарианы тариалалтад түлшний хангамж хэр байгаа бол?
-Үр тарианы тариаланчидтай гэрээ хийж, гэрээний дагуу хэрэгцээтэй түлшийг нийлүүлсэн байгаа. Тиймээс буудайн тариалалтад түлшний хомсдол байхгүй. Харин хувиараа төмс, хүнсний ногоо тариалдаг иргэд, жижиг аж ахуйн нэгжүүдэд байдал хүндхэн тусч байна.
-Яамны зүгээс ямар арга хэмжээ авч байна вэ?
-Бид Улсын Онцгой комиссын хуралд байдлыг танилцуулсан байгаа. Тус хурлаас Газрын тосны газарт үүрэг өгч, улсын нөөцийн сангаас дизель түлш гаргуулах болсон. Одоогийн байдлаар түлшээ аваагүй байна, төмс хүнсний ногооны тариалалтыг үргэлжлүүлэх боломжгүй байна.