
Испанийн Ла лигийн 26 дугаар тойргийн тоглолтууд боллоо. Өнгөрсөн шөнө хүснэгтийн хоёрдугаар байрт бичигдэж байсан “Барселона” клуб талбай дээрээ “Райо Вальекано” клубыг хүлээж авч, 6:1-ээр бутниргэснээр нэгдүгээр байрт бичигдэж эхэллээ. Учир нь бямба гарагт “Реал” клуб “Атлетик”-ын талбайд зочилж, 1:0-ээр хожигдсоноор гурван оноо алдаад байсан юм. Үүнийг нь “Барса” ашиглалаа.
Тоглолтын 5, 90 дэх минутад Суарез хоёрыг оруулсан бол 49 дэх минутад Пике нэгийг нэмсэн. Харин Месси 56, 63, 68 дахь минутад буюу ердөө 12 минутын дотор хет-трик хийж, багтаа тусалсан. Мөн тэрбээр энэ тойрогт гурвыг оруулснаар 30 гоолтой болж, Роналдотай зэрэгцэж ирлээ. Харин зочдоос 81 дэх минутад Буэно торгуулын цохилтоос ганц гоол оруулж, багийнхаа нэр төрийг аварчээ.
Бусад тоглолтын үр дүн
Гранада 1-0 Малага
Реал Сосьедад 1-0 Эспаньол
Вильярреал 4-1 Сельта
Атлетико 1-1 Валенсия
Эх сурвалж: www.mminfo.mn