"Их богд" дэвжээ Баянхонгор аймгийн Баян-Овоо, Эрдэнэцогт сумуудтай хамтран зохион байгуулсан 10 дахь удаагийн барилдаанаа амжилттай боллоо.
Энэ удаагийн барилдаан уламжлал ёсоор улс, аймаг, сумын цолтой болон залуу бөх, сумын цолтой болон залуу бөхчүүд гэсэн хоёр ангилалаар зохион байгуулсан.
Барилдаанд у.з Б.Соронзонболд, у.х Д.Батболд, у.х Г.Алтангэрэл, у.х Э.Оюунболд, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва, у.н Н.Батзаяа, Б.Сумъяа, Б.Амарзаяа, Ч.Цогбаяр, Т.Баасанхүү, Ч.Батчулуун, а.х.а С.Ариунбилэг, а.а М.Бадарч, Ч.Ганзориг, Бо.Батжаргал, Б.Бат-Өлзий, Б.Серик, Б.Номиндалай, Б.Баянмөнх, Ч.Баасанбат, Ш.Дарханбат, Ч.Чимиддорж, Д.Энхбат, Б.Эрдэнэхүү, Б.Бат-Орших, Давж.Батбаяр, Б.Хишигбаатар, Ж.Алтаншагай, Д.Тамир, Б.Хаш-Эрдэнэ, Бү.Баянмөнх, Б.Чимидвандан, а.з М.Батцэнгэл, Д.Буянт, Т.Бэгзсүрэн, Б.Болдбаатар, М.Даваасүрэн, М.Баасанбат нарын тэргүүтэй 128 бөх зодоглолоо.
Барилдаанд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат у.з Б.Соронзонболд түрүүлж, Увс аймгийн харцага Ц.Мөнхбаяр үзүүрлэлээ. Шөвгийн дөрөвт у.н Ч.Цогбаяр, Б.Амарзаяа нар үлдэв.
Харин сумын цолтой болон залуу бөхчүүдийн барилдаанд с.з Б.Батсайхан, түрүүлж, с.з Т.Дүгэрдорж үзүүрлэж их шөвгийн 4-т с.з Б.Билэгдэмбэрэл, с.з Б.Цэдэнсодном нар шалгарсан юм.
Барилдааны үеэр Эрдэнэцогт сумын нутгийн зөвлөлийн гишүүн н.Туулын урилгаар МУГЖ, уртын дууч Г.Хонгорзул хүрэлцэн ирж ая дуугаа өргөн барьлаа.
Уламжлал ёсоор барилдааны үеэр тусгай шагнал олгодог билээ.
“Уран барилдааны шагнал”-ыг с.з Б.Билэгдэмбэрэл, Ч.Баянмөнх захиралтай "Бай хөндий цамхаг" ХХК-ийн нэрэмжит “Ирээдүйтэй бөх” шагналыг а.а Б.Бат-Орших нар тус тус хүртлээ.
Мөн энэ удаагийн барилдаанд МУГТ, у.н Ш.Чанарав агсаны нэрэмжит шагналыг үр хүүхэд, ах дүү, хамаатан садангаас нь олгосон бөгөөд энэхүү шагналыг с.з Д.Цэрэнтогтох гардлаа.
Барилдааны үеэр "Их богд" дэвжээний зүгээс МУГТ, улсын гарьд П.Сүхбатад хүндэтгэл үзүүлсэн юм. Мөн тус барилдааныг ивээн тэтгэж, хамтран зохион байгуулсан Баян-Овоо сумын Засаг дарга н.Пүрэвсүрэн, нутгийн зөвлөлийн гишүүд болон Эрдэнэцогт сумын төлөөлөлд хүндэтгэл үзүүлэв. Шилжин явах цомыг хүлээж авах ёстой байсан Өлзийт, Жинст сумд оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн тул дараагийн Богд, Баянлиг сумд хүлээн авлаа.
"Их богд" дэвжээнээс санаачлан Баянхонгор аймгийнхаа сумдуудтай хамтран зохион байгуулдаг энэхүү барилдаан өргөжиж, барилдах бөхчүүдийн тоо, чансаа улам өсч байгаа нь харагдаж байлаа. Тухайлбал, 2-ын даваанд улсын өсөн идэр начин Р.Пүрэвдагва с.з Х.Энхчулуунд, у.н Б.Сумьяа а.н Ц.Заяатүшигт, у.н Ц.Батчулуун а.н Н.Мягмарт, а.х.а С.Ариунбилэг, а.н Л.Балдоржид, а.а М.Бадарч а.н Б.Даваа-Очирт, а.а Б.Серик, а.х М.Хүрэлсүхэд тус тус өвдөг шороодлоо. Энэхүү барилдаан бөхчүүдэд маань өрсөлдөөн нэмэгдэж, бэлтгэл сургуулилт чанаржиж үр өгөөжөө өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Барилдаанд хүрэлцэн ирж зодоглосон нутаг, нутгийн хүчит бөхчүүд, үзэгч, хөгжөөн дэмжигчид, хамтран ажилласан жаяг дэгийн баг, ивээн тэтгэсэн нутгийн зөвлөлүүд, Их Богд Дэвжээний хамт олондоо талархаснаа иллэрхийлье!
Мөн барилдааны зохион байгуулалтад идэвх зүтгэл гаргаж оролцсон а.з н.Мөнхбат, а.а Ж.Шийрэвмөнх, Ч.Баасанбат нартаа спортын өндөр амжилт хүсье!
Барилдааны дүйз / улс, аймаг, сумын цолтой болон залуу 128 бөх/
ГУРВЫН ДАВАА
1. Б.Соронзонболд у.з Н.Мягмар а.н
2. Д.Батболд у.х Б.Эрдэнэхүү а.а
3. Г.Алтангэрэл у.х Г.Энхбилэг а.х
4. Э.Оюунболд у.х Л.Балдорж а.х
5. Н.Батзаяа у.н Ц.Заяатүшиг а.н
6. Б.Амарзаяа у.н Д.Батсүх а.х
7. Ч.Цогбаяр у.н Б.Номиндалай а.а
8. Т.Баасанхүү у.н Ж.Энхбаатар а.х
9. Ч.Ганзориг а.а Н.Хүрэлсүх а.х
10. Бо.Батжаргал а.а Х.Энхчулуун с.з
11. Б.Бат-Өлзий а.а М.Даваасүрэн а.з
12. Б.Хишигбаатар а.а Б.Болдбаатар а.з
13. Б.Хаш-Эрдэнэ а.а Б.Даваа-Очир а.н
14. Бү.Баянмөнх а.а Д.Тогтохжаргал а.а
15. Б.Чимидвандан а.а Ц.Цогт-Эрдэнэ а.х
16. А.Отгонбаатар а.а Ц.Мөнхбаяр а.х
ДӨРВИЙН ДАВАА
1. Б.Соронзонболд у.з Ц.Цогт-Эрдэнэ а.х
2. Г.Алтангэрэл у.х Ц.Мөнхбаяр а.х
3. Э.Оюунболд у.х Д.Тогтохжаргал а.х
4. Н.Батзаяа у.н Б.Болдбаатар а.а
5. Б.Амарзаяа у.н Б.Хаш-Эрдэнэ а.а
6. Ч.Цогбаяр у.н Б.Эрдэнэхүү а.а
7. Т.Баасанхүү у.н Б.Бат-Өлзий а.а
8. Ч.Ганзориг Бо.Батжаргал а.а
ТАВЫН ДАВАА
1. Б.Соронзонболд у.з Б.Болдбаатар а.з
2. Э.Оюунболд у.х Ч.Цогбаяр у.н
3. Б.Амарзаяа у.н Ч.Ганзориг а.а
4. Б.Бат-Өлзий а.а Ц.Мөнхбаяр а.х
ЗУРГААГИЙН ДАВАА
1. Б.Соронзонболд у.з Б.Амарзаяа у.н
2. Ч.Цогбаяр у.н Ц.Мөнхбаяр а.х
ДОЛООГИЙН ДАВАА
1. Б.Соронзонболд у.з /түрүүлэв / Ц.Мөнхбаяр а.х / үзүүрлэв /
Барилдааны дүйз / сумын цолтой болон залуу 64 бөх/
ДӨРВИЙН ДАВАА
1. Х.Энхчулуун с.з ИМХ Б.Билэгдэмбэрэл с.з
2. Д.Цэрэнтогтох с.з О.Түмэн с.з Увс
3. Г.Балжинням с.з Ч.Энхмөнх с.з
4. Я.Бумбаяр с.з Д.Балжинням с.з
5. Ц.Анхбаяр с.з Т.Дүгэрдорж с.з
6. Э.Совджамц с.з Б.Батсайхан с.з
7. Б.Цэдэнсодном с.з Б.Амар-Амгалан с.з
8. Б.Хүдэрчулуун с.з Э.Батхуяг с.з
ТАВЫН ДАВАА
1. Г.Балжинням с.з Б.Батсайхан с.з
2. Т.Дүгэрдорж с.з Э.Батхуяг с.з
3. Б.Билэгдэмбэрэл с.з О.Түмэн с.з
4. Д.Балжинням с.з Б.Цэдэнсодном с.з
ЗУРГААГИЙН ДАВАА
1. Т.Дүгэрдорж с.з Б.Цэдэнсодном с.з
2. Б.Билэгдэмбэрэл с.з Б.Батсайхан с.з
ДОЛООГИЙН ДАВАА
1.Т.Дүгэрдорж с.з /үзүүрлэв/ Б.Батсайхан с.з /түрүүлэв/
Жаяг дэгийн багт:
Хөлийн цэц: Р.Дамдин а.а
С.Цэдэнжав а.з
Гарын даа: С.Шижирбаатар Улсын гарын даа
Д.Наранбаяр туслах
Тайлбарлагч: Г.Мөнхсүх
Засуул:
Л.Чойжамц, Р.Банзар, Д.Цэрэндаваа, Ш.Баяраа, Э.Гомбосүрэн, А.Ихзориг
Эмч: Д.Шарав
Эх сурвалж: http://undesniibukh.mn