Марш тактикийн тэмцээн боллоо

Хуучирсан мэдээ: 2015.03.09-нд нийтлэгдсэн

Марш тактикийн тэмцээн боллоо

Монгол Улсад мэргэшсэн Гал унтраах анги үүсч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан нийслэлийн Онцгой байдлын газрын харьяа анги салбаруудын аварга шалгаруулах “Марш тактик, тусгай бэлтгэл”-ийн тэмцээн боллоо.

Энэ жилийн марш тактик тусгай бэлтгэлийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 15 ангий салбарын 194 тамирчин тэмцээний 4 цэгт даалгавруудыг гүйцэтгэж хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил, эр зоригоо сорьсон байна.

Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээний нийлбэр дүнгээр Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар анги 1-р байр, Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 34 дүгээр анги 2-р байр,  Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 26  дугаар анги 3-р байранд тус тус шалгарч шилжин явах цом, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнажээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын 2015 оны аварга шалгаруулах "Марш тактик тусгай бэлтгэл"-ийн тэмцээнийг Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас 2015 онд дэвшүүлсэн зорилт, албан хаагчдын мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх, хүч хэрэгслийн бэлэн байдал, чадавхийг нэмэгдүүлэх зорилтын хүрээнд мөн Монгол Улсад мэргэшсэн Гал унтраах анги байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулснаар онцлогтой болсон байна.

Жил ирэх бүр тэмцээнд оролцож байгаа, аврагч гал сөнөөгчдийн хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр хатуужил нэмэгдэж, өмнөх жилүүдэд үзүүлж байсан баг тамирчдын дундаж амжилт өссөн үзүүлэлтэй байна.

Тэмцээний нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх н.Энхтайван, Онцгой байдлын ерөнхий газрын дарга, онцгой байдлын хурандаа  Т.Бадрал болон албаны бусад хүмүүм оролцож тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүссэн.

Марш тактик тусгай бэлтгэлийн тэмцээнд үзүүлсэн амжилтуудыг дурьдвал Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 10 дугаар анги 10 удаа, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 14 дүгээр анги 2 удаа тус тус түрүүлж, тэргүүн байрт шалгарсан амжилт үзүүлсэн байна.

 

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗРЫН“МАРШ ТАКТИК -2015”     

ТУСГАЙ БЭЛТГЭЛ-ИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД ОРОЛЦСОН БАГ ТАМИРЧДЫН АМЖИЛТ, НЭГДСЭН ДҮН

 

2015.03.06                                                                                                                 Улаанбаатар хот

 

 

Багууд

 

Амжилт цаг

Эзэлсэн

байр

1

ЧД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 10-р анги

34.18.46

        I

2

СБД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 34-р анги

38.42.02

       II

3

СХД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 26-р анги

40.31.25

       III

4

БГД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 18-р анги

41.05.58

       IV

5

НД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 28-р анги

42.07.07

       V

6

Нийслэлийн Аврах анги

43.28.03

       VI

7

БХД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 80-р анги

44.56.81

       VII

8

ХУД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 65-р анги

45.33.69

       VIII

9

БНД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 64-р анги

45.50.55

        IX

10

СХД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 11-р анги

46.37.18

         X

11

ХУД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 30-р анги

46.42.20

        XI

12

ХУД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 14-р анги

47.11.01

       XII

13

СХД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 29-р анги

47.19.26

       XIII

14

БЗД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 63-р анги

47.37.79

       XIV

15

БЗД-н ОБХ-ийн Аврах гал унтраах 35-р анги

54.32.56

        XV

 

                                      

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж