Хүн бүр дахин давтагдашгүй цорын ганц хувилбар

Хуучирсан мэдээ: 2015.03.09-нд нийтлэгдсэн

Хүн бүр дахин давтагдашгүй цорын ганц хувилбар

Гэр бүлийн радио 104,5

Хүн бүр дахин давтагдашгүй цорын ганц хувилбараар бүтээгдсэн байдаг. Түүнчлэн усны дусал шиг ихэр хүүхэд байсан ч сайн ажиглаад харвал ялгаатай зүйл маш ихийг бид олж харах болно. Харин эхээс мэндэлж байгаа охин үр болгон төрөхдөө л ээж болох зөн совинтой төрдөг байна.

Үр тогтсон хүний өндгөн эс өөр бусад эстэй адилгүй байдаг нь мэдээж. Яагаад гэвэл генетикийн хувьд насанд хүрсэн хүний биеийн бүтцэд 46 хромосом, маш олон ген шаардагддаг. Харин үр тогтсоны дараа 18 хоногийн дотор ихэнхи ээж нар хүүхэд тээж байгаагаа мэдээ ч үгүй байдаг. Хамгийн хачирхалтай нь тэр үед амьдралын туршид цохилох ёстой 3 тэрбум цохилтынхоо эхлэлийг хэвлийдээ бойжиж байгаа хүүхдийн зүрх аль хэдийн тоолоод эхэлчихсэн байдаг байна. Итгэхэд хэцүү сонсогдож байгаа биз. Тиймээ бүх зүйлд хэмжээ хязгаар гэж байдаг. Үүний нэг тод жишээ нь хүний амьдралын бүхий л хугацаанд цохилох ёстой зүрхний цохилтыг хүртэл тоолж хэмжээд гаргасан явдал юм. Харин эхийн хэвлийд бүрэлдсэн үр хөврөлд үүнээс хойш 22 хоногийн дараа тархины үрчлээс бий болж, ураг хөдөлж эхэлдэг байна. Энэ хөдөлгөөн нь 8 долоо хоногийн дараа сэлэлтийн хөдөлгөөн болж, гарын хуруугаа атгаж тэнийлгэх үйлдэл хийхийг техник технологи хөгжсөн өнөө үед хэнд ч харахад боломжтой юм. Харин яг энэ л үед хуруунуудад нь дахин давтагдашгүй цорын ганц хээ гарсан байдаг нь үнэхээр гайхалтай. Энэ хээ өөр хэн нэгэнд адилхан байх ямарч боломжгүй байгаа нь өнөөдөр тайлагдашгүй оньсого хэвээр байна. Түүгээр ч зогсохгүй 4 сартай болсон ураг энэ байдлаараа өсөх юм бол төрөх үедээ 12-14 кг жинтэй байхаар хөгжлийн түвшинд хүрсэн байдаг гэвэл та гайхаж байна уу? Тэр ч бүү хэл судалгаагаар 32 долоо хоногтой ураг юм санах чадвартай гэж тогтоогдсон. Эхийн хэвлийд байгаа ураг нь бий болохоосоо л цорын ганц хүн болно гэдгийг шинжлэх ухаан сайн мэддэг. Гэвч өндгөн эс, ураг зэрэг яаж бий болсоныг бүрэн тайлбарлаж чадахгүй байна. Энэ дэлхийд хүн болж төрсөн нь үнэхээр гайхалтай баярламаар зүйл биш гэж үү?

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж